Хятад-Өмнөд Суданы зөвлөхүүдийн 2 дахь форум болов
2021-12-18 15:07:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17-нд, Хятад-Өмнөд Суданы зөвлөхүүдийн хоёр дахь форум онлайн +оффлайн хэлбэрээр зохиогдож, Хятадын засгийн газрын Африкийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Шү Жинхү, Хятадаас Өмнөд Суданд суугаа элчин сайд Хуа-нин, Өмнөд Суданы Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Даву нар нээлтийн ёслолд оролцон, Хятад болон Өмнөд Суданы холбогдох эрдэмтэд судлаачид, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас Өмнөд Суданд суугаа төлөөлөгч нарын зэрэг хүмүүс “Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээн дэх Хятад-Өмнөд Суданы хамтын ажиллагааны форумын хэтийн төлөв" сэдвээр гүнзгий судлан хэлэлцсэн байна. 

форумд оролцсон төлөөлөгчид Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний 8-р бага хурлын үр дүнг өндрөөр үнэлж, форум нь шинэ ирэн үеийн Хятад-Африкийн хамтын ажиллагаа, Хятад-Өмнөд Суданы харилцааны шинэ хэтийн төлөв, шинэ боломжийг тодорхойллоо хэмээн үзсэн байна. Хоёр орны судлаачид Өмнөд Суданы нөхцөл байдал, Хятад-Өмнөд Суданы адил бус давуу талтай уялдуулан, Хятад-Өмнөд Суданы дараагийн шатны хамтын ажиллагааны гол салбар,  үзэл ухагдахуун, арга хэлбэр зэрэг талаар санал санаачилга дэвшүүлжээ.

Өмнөд Суданы Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Даву "Хятад улстай хамтаар Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын үр дүнг тууштай хэрэгжүүлж, бүх талын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Өмнөд Судан-Хятадын харилцааны улам их хөгжлийг ахиулахад Өмнөд Суданы тал бэлэн байна" гэжээ. \Ренчинсоо\