Эхний 11 сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 12.8%-иар өсөв
2021-12-18 15:17:09
Share
Share this with Close
youtube WeChat

17-нд Сангийн яамнаас нийтэлсэн статистик тоо баримтад дурдсанаар, 1-р сараас 11-р сард улсын нийт төсвийн орлого 19 их наяд 125 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8%-иар буюу 2019 оны мөн үеийнхээс 6.9%-иар нэмэгдэж, бүтэн жилийн төсвийн 96.8%-ийг биелүүлж, санхүүгийн орлогыг тогтвортой сэргээх хандлагаа хэвээр хадгалан, урьдчилсан төсөөлөлтэй нийцэж байна. Зардлын хувьд, 1-11-р сард улсын нийт төсвийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 2.9%-иар нэмэгдсэн бол 11-р сарын зарлагын гүйцэтгэл илт түргэсэж, тус сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5%-иар өссөн үзүүлэлт юм.

Татварын орлогын хувьд 1-р сараас 11-р сар хүртэл улсын татвар хураамжийн орлого 16 их наяд 449 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14%-иар, 2019 оны мөн үеийнхээс 9.9%-иар өссөн байна.

Санхүүгийн зардлын хувьд, 1-р сараас 11-р сар хүртэл улсын нийт төсвийн зарлага 21 их наяд 392 тэрбум 400 сая юаньд хүрсний дотор боловсролын зардал 3 их наяд 221 тэрбум 500 сая юань буюу 5.1%-иар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн зардал 3 их наяд 76 тэрбум юань буюу 4.9%-иар, эрүүл мэндийн зардал 1 их наяд 685 тэрбум 400 сая юань буюу 2.2%-иар өссөн нэмэгдсэн байна.\Ренчинсоо\