Хятад-ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, боловсролын холбоо байгуулагдав
2021-12-18 23:04:23
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 17-нд Чиндао хотод Хятад-ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, боловсролын холбоо байгуулагдаж, 80 гаруй гишүүн байгууллага нэгжийн төлөөлөл оффлайн хэлбэрээр, Хятадын дотоод гадаадын их дээд сургууль, аж ахуйн нэгж зэргийн 500 гаруй байгууллага нэгжийн төлөөлөл цахимаар хуралд оролцов.

Эх сурвалжийн дагуу, ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, боловсролын холбоо нь боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн дамжаа сургалт явуулах, худалдааг дэмжих, технологи болон инновацын чиглэлээр хамтран ажиллахаар дамжин холбогдох улс орнуудын боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд туслах зорилготой болно.