ОХУ “Нээлттэй тэнгэрийн гэрээ”-нээс татан гарав
2021-12-18 14:21:38
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Спутник вебсайтын мэдээлснээр, ОХУ тухайн орон нутгийн цагаар 18-нд “Нээлттэй тэнгэрийн гэрээ”-нээс албан ёсоор татан гарчээ.

АНУ өмнө нь нэгэнт татан гарсан, түүнчлэн түүний Европ тивийн холбоотнууд нь Оросын харьяа агаарт нислэг үйлдэхдээ цуглуулсан мэдээллээ АНУ-д тушааж өгөхгүй байхаа ОХУ-д хандан бататгахаас татгалзсан учир Москва уг гэрээнээс татан гарахаар шийдсэн хэмээн мэдээлэлд тэмдэглэжээ.

Оросын ГХЯ өмнө нь гаргасан мэдэгдэлдээ: “‘Нээлттэй тэнгэрийн гэрээ’ дампуурсан явдалд АНУ бүрэн хариуцлагыг хүлээх ёстой, АНУ өөрийн давуу талаа харуулж болно гэж үзсэн тохиолдолд цэрэг дайны салбар илэн далангүй байх үзэл баримтлалыг гаргадгийг бид сайн мэдэж байна. АНУ-ын нутаг дэвсгэр дэх ил тодорхой байдалтай холбогдоод ирэхэд тэд хойш чирэгдүүлж, гэрээний хэрэгжүүлэлтэд хүндрэл учруулж эхэлдэг. Европ тивийн аюунгүй байдал хийгээд холбоотнуудынхаа эргэлзээг бүрмөсөн бодолцдоггүй, гэрээг журамлан сахих чадварт нь гаднынхан шүүмжлэл хийхийг огт юмд боддоггүй” гэж байсан юм.

 “Нээлттэй тэнгэрийн гэрээ”-нд 1992 онд гарын үсэг зурж, 2002 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Гэрээний гэрээлэгч талууд тогтоол ёсоор харилцан нөгөө талынхаа нутаг дэвсгэрт зэвсгийн бус хэлбэрээр агаараас тандалт хийж болдог. Уг гэрээ бол хүйтэн дайн дууссанаас хойших итгэлцэл тогтоох чухал арга хэмжээ бөгөөд ил тод байдлыг нэмэгдүүлэх, сөргөлдөөний эрсдэлийг бууруулахад тустай юм. АНУ, ОХУ болон НАТО-гийн зонхилох орнууд уг гэрээнд гарын үсэг зурсан байв.

Уртнасан