Шарм эль-Шейхийн тунхаглалыг батлав
2021-12-18 14:44:37
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 17-нд Египетийн Шарм-эль-Шейх хотноо "Авилгын эсрэг НҮБ-ын конвенц"-д оролцогч орнуудын есдүгээр бага хурал өндөрлөсөн бол хурлаар Шарм-эль-Шейхийн тунхаглалыг баталж, авилгатай тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эдийн засаг, эрүүл мэндийн яаралтай төсөв зардлаас үүдэлтэй авилгын эрсдэлд анхаарлаа хандуулахыг талуудад уриалжээ.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гүйцэтгэх захирал Гада Вали хаалтын үгэндээ, Шарм эль-Шейхийн тунхаглал нь конвенцод оролцогч талууд КОВИД-19 цар тахлын нөхцөлд авилгатай тэмцэх бодит арга хэмжээ авч ажиллахад бүрэн мэдээлэл өгсөн. 2021 онд талууд авилгатай тэмцэх чиглэлээр олон чухал амлалт хийсэн бөгөөд 2022 он нь бодит үйл ажиллагааны он жил байх болно” гэжээ.

Эл хурал 5 өдөр үргэлжилж, 152 орны 2000 гаруй төлөөлөгч онлайнаар+оффлайн хэлбэрээр оролцож, Авилгын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилт, авилгын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, авилгад холбогдсон эд хөрөнгийг нэхэмжлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг чухал асуудлаар гүнзгий судлан ярилцаж, авилгын эсрэг хууль сахиулах үйл ажиллагаанд хамтын ажиллагааг бэхжүүлэх, холбогдох боловсрол болон суртал ухуулахыг нэмэгдүүлэх тухай 8 тогтоол баталжээ.

Авилгын эсрэг НҮБ-ын конвенц нь 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн авилгын эсрэг олон улсын хамтын их нэр нөлөө бүхий эрх зүйн баримт бичиг юм. Тус конвенцод оролцогч орнуудын 10 дугаар бага хурал 2023 онд Америкт зохиогдох юм.

Д.Хүчитбаатар