Төвийн компаниуд 1.75 их наяд юанийн ашиг бүтээв
2021-12-19 14:32:39
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 18-нд Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын хороо төвийн компаниудын албан тушаалтан нарын хурлыг хуралдуулав. Сүүлийн үеийн нийтэлсэн тоо бүртгэлээс харахад, энэ он гарснаас хойш төвийн компаниудад хэрэгжсэн төрийн өмчийн компанийн өөрчлөлтийн гурван жилийн үйл ажиллагаа илэрхий үр бүтэмжид хүрч, шинжлэх ухаан технологийн инноваци болон томоохон төслүүд баялаг ололт амжилтад хүрч, эхний 11 сард 1 их наяд 750 тэрбум юанийн цэвэр ашиг бүтээжээ.

Оны эхний 11 сард төвийн компаниудын бүтээсэн нийт ашиг 2 их наяд 300 тэрбум юаньд хүрч, 1 их наяд 750 тэрбум юанийн цэвэр ашиг бүтээсэн бөгөөд нефть хими, ган, нүүрсний зэрэг компаниудын ашгийн түвшин, ашгийн өсөлт нь илэрхий дээшилжээ.

Оны эхний 11 сард төвийн компаниудын бизнес эрхлэлтийн ашиг орлогын норм 7.1%-д хүрсэн нь ноднингийн мөн хугацааныхаас 1.1 нэгж нэмэгдэж, судалгаанд оруулсан хөрөнгө оруулалт 2.3% хувь байсан нь ноднингийн мөн үеэс 0.1 нэгж өссөн байна. Нийт 2 их наяд 200 тэрбум юанийн татвар төлсөн нь ноднингийн мөн хугацааныхаас 19.1% нэмэгджээ. 11-р сарын сүүлчийг хүртэлх байдлаар төвийн компаниудын хөрөнгийн өрийн хэмжээ 65.1% хувь байгаа нь үндсэндээ тогтвортой байдлыг хадгалжээ.

Энэ он гарснаас хойш төвийн компаниудын стратегийн шинж чанар бүхий шинэ аж үйлдвэрлэлийн төлөвлөлт улам түргэсэж, эхний гурван улиралд төвийн компаниудиас стратегийн чанартай шинэ аж үйлдвэрлэлд нийт 726 тэрбум 700 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь ноднингийн мөн үеэс 6.3% хувь нэмэгджээ.