Биатлоны спортын үндэсний төвийн тэмцээний замыг янзалж байна
2021-12-19 14:29:25
Share
Share this with Close
youtube WeChat

Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Биатлоны спортын үндэсний төв нь Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын тэмцээнүүдийг зохион байгуулах чухал үүрэг гүйцэтгэх юм. 12-р сарын 28-31-ний өдрүүдэд болох “Бээжинд уулзацгаая” турших үйл ажиллагаа буюу Олон улсын биатлоны бэлтгэлийн долоо хоног арга хэмжээг угтан Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Биатлоны спортын үндэсний төвийн тэмцээний замыг эхлэн янзалж, туршилтын арга хэмжээний бэлтгэл ажлууд эрчимтэй хийгдэж байна.

Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Биатлоны спортын төвд өвлийн олимпын үеэр биатлоны тэмцээнийг зохион байгуулах бөгөөд 11 алтан медаль тодрох бол өвлийн паралимпын хугацаанд өвлийн паралимпын биатлоны тэмцээн, өвлийн паралимпын гүйлтийн цанын тэмцээн явагдаж, нийт 38 алтан медаль тодрох юм. Олон улсын бэлтгэлийн долоо хоног дөхөж буйн хэрээр ордон талбайн бэлтгэл ажлууд ч шувтаргын шатанд орж, ажилтнууд хиймэл цас үйлдвэрлэгч машин, цас тэгшлэгч машиныг цаг завгүй ажиллуулж байлаа.