Ван И Владимир Норовтой уулзав
2021-12-19 14:08:08
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 18-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нутаг буцах гэж байгаа Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норовтой Бээжинд уулзжээ.

Уулзалтын үеэр ноён Владимир Норовын ШХАБ-ын хөгжилд оруулсан хувь нэмрийг Ван И өндрөөр үнэлж, ШХАБ-ын ажил үйлс, Хятад-Узбекистаны найрамдлын үйл хэрэгт үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүссэн байна. Ван И хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд ижил төстэй түүхэн туршлага, хөгжлийн нийтлэг эрэлт шаардлагатай. Бидний хувь заяа, ирээдүй нягт уялдаатай болохоор ШХАБ-ын гишүүн орнууд засаглал, менежментийн талаар харилцан туршлага солилцохыг Хятадын тал дэмжинэ, бүх гишүүн орнууд голч шударгаар яриа хэлэлцээ хийж, бие биенээсээ суралцан, бие биенээ дэмжиж, тус тусын улс орноо илүү сайн, хурдан хөгжилд хүрэхэд нь тусална гэжээ.

Владимир Норов хэлэхдээ, "Шанхайн зориг санаа”-ны дагуу гишүүн орнууд эрх тэгшээр харилцан итгэлцэж, эв найрамдлын сайхан уур амьсгалыг бүрдүүлж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишээг бий болгосон. Түүнчлэн тус байгууллагын нөлөө улам бүр нэмэгдэж, дэлхийн хамгийн том бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага боллоо. Узбекистан ШХАБ-ыг даргалж байгаагийн хувьд Хятадын туршлагаас суралцаж, ирэх онд болох дээд хэмжээний уулзалт болон гадаад хэргийн сайд нарын хурал зэрэг арга хэмжээний бэлтгэлийг сайтар бэлтгэх болно. Хятадад өнгөрүүлсэн гурван жил надад мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн гэжээ.

Д.Хүчитбаатар