Дэлхийн хамгийн анхны мессеж дуудлага худалдаагаар зарагдана
2021-12-19 14:23:37
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын спутник мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 1992 онд "мэндэлсэн" дэлхийн анхны мессежийг тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 21-нд Францын Парис хотод дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдааны компанийн тооцоолсноор, хамгийн өндөр гүйлгээний үнэ 200 мянга гаруй евро, ойролцоогоор 1 сая 44 мянга гаруй юань хүрэх магадлалтай байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн харилцаа холбооны оператор Vodafone компанийн программ хангамжийн инженер Папворт Vodafone GSM сүлжээг ашиглан 1992 оны 12-р сарын 3-нд дэлхийн анхны "Зул сарын мэнд" хэмээх мессежийг илгээжээ. \Ренчинсоо\