Германд халдварын тав дахь давлагаа гарч болзошгүйг анхааруулж байна
2021-12-20 10:45:38
Share
Share this with Close
youtube WeChat

ХБНГУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууллага Роберт Кох хүрээлэнгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 19-ны 00:00 цагийн байдлаар, Германд халдвараар бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 6 сая 793 мянган 536-д хүрч, сүүлийн 24 цагийн дотор 29 мянга 348 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол нийт нас барсан хүний тоо 108 мянга 233-т хүрч, сүүлийн 24 цагт нас баралт 180-р нэмэгдсэн байна.

19-нд, ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Лаутербах хэлэхдээ, халдварын тав дахь давлагаа гарч эхэллээ. Германы гол хариу арга хэмжээ бол өндөр эрсдэлтэй бүлгүүдийн хамгаалахын тулд вакцинд хамрагдах ажлыг чангатгах явдал юм гэжээ. Тэрээр Герман улс оны сүүлчээр буюу уламжлалт баярын үеэр хөл хорио тогтоохгүй хэдий ч баярын хугацаанд болох арга хэмжээнүүдийг хязгаарлах болно хэмээн мэдэгдэв. Тэрээр онцлохдоо, хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж, халдварын Омикрон хувилбар өргөн цар хүрээнд тархахаас сэргийлэх болно гэжээ.

Н.Пүрэвжав