Ван И: Тайвань бол гэрээсээ хол яваа аянчин болохоос биш бусдын эрхээр нүүх шатрын хөлөг биш
2021-12-20 15:31:52
Share
Share this with Close
youtube WeChat

20-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Бээжин хотноо "Олон улсын нөхцөл байдал болон Хятадын гадаад харилцаа-2021" семинарын нээлтэд оролцон үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ, Тайваний хоолойн байдал дахин хурцдаж буй нь Тайваний эрх баригчид "Америкийг түшиж тусгаар тогтнох" гэсэн оролдлого болон Америк болон зарим орны "Тайваниар Хятад улсыг хазаарлах" гэсэн оролдлоготой шууд холбоотой, Нэг Хятадын зарчмын үндсэн санаа бүдгэрч, бүр арчигдах эрсдэлд тулгараад байна. Яг энэхүү гаж үйлдлүүд нь Тайваний хоолойн өнөөгийн байдлыг өөрчилж, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хохироож, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт болон олон улсын харилцааны үндсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. 10 хоногийн өмнө бид Никарагуатай дипломат харилцаагаа сэргээснээр дипломат харилцаа тогтоосон орны тоо 181-д хүрч, Нэг Хятадын нийтлэг ойлголт олон улсын хэмжээнд улам батжив. Тайвань бол гэрээсээ хол яваа аянчин болохоос биш бусдын эрхээр нүүх шатрын хөлөг бус. Хятад улс нэгдэх ёстой, заавал ч нэгдэх болно гэжээ.

Н.Пүрэвжав