Улс орнуудын тамирчид Бээжингийн өвлийн олимпд оролцон мөрөөдлөө биелүүлэхийг угтаж байна
2021-12-20 18:17:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 20-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: АНУ-ыг багтаасан олон орнуудын тамирчид Бээжингийн өвлийн олимпд оролцохыг Хятадын тал угтан сайшааж байгаа бөгөөд бүх тамирчдын аюулгүй байдал болон тав тухтай нөхцөлийг баталгаажуулж, олимпын тамирчид нэгбүр олимпын мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах болно, тэдэнд мэрийн чармайж, сайн амжилт бүтээхийн ерөөлийг дэвшүүлье гэв.

АНУ-ын ҮОХ-ны гүйцэтгэх захирал Сарах Хиршланд саяхан хэлсэн үгэндээ: АНУ 230 шахам тамирчдын бүрэлдэхүүнтэй багийг томилон Бээжингийн өвлийн олимпд, 65 тамирчдын бүрэлдэхүүнтэй багийг томилон Бээжингийн өвлийн паралимпод оролцуулах болно. АНУ-ын ҮОХ тэмцээнээс өмнө Америкийн тамирчдад цар тахлын халдварын сэргийлэлтийн бүрэн гүйцэд мэдээллийг хангаж, Хятад улсын хууль тогтоол, ОУОХ-ны дүрмийг танилцуулах бөгөөд Америкийн тамирчдын Хятад улсад байх хугацааны аюулгүй байдлын баталгаажуулалтын төлөвлөгөөнд бүрэн дүүрэн итгэлтэй байна гэжээ. Жао Лижянь үүнтэй холбогдуулан асуусан асуултад хариулахдаа, Бээжингийн өвлийн олимп болох улам дөхөж буйн хэрээр дэлхий нийтийн мөс цасны спортын тамирчид бүгдээрээ тус спортын томоохон цуглаан эхлэхийг халуун сэтгэлээр хүсэн хүлээж байна. Сүүлийн үед, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Бээжингийн өвлийн олимпыг дэмжин, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн дуу хоолой улам нэмэгдсээр байна гэв.

Эх сурвалжаас үзвэл, БНСУ, Франц, Финланд, Болгар, Грек, Итали, Нидерланд, Испани, Беларусь, Аргентин, Венесуэл, Куб зэрэг олон орнуудын үндэсний олимпын хорооны албан тушаалтан нар хэлсэн үгэндээ, Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай зохиогдохыг хүсэж буйгаа илэрхийлжээ.