"Нэг улс, хоёр системийн нөхцөл дэх Хонконгийн ардчилллын хөгжил" цагаан ном нийтлэв
2021-12-20 16:24:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба 20-ны өдөр "Нэг улс, хоёр системийн нөхцөл дэх Хонконгийн ардчилллын хөгжил" цагаан ном нийтэлж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчилал үүсч хөгжсөнийг бүх талаар эргэцүүлж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчиллын хөгжлийн талаарх төв засгийн газрын зарчимт байр суурийг улам тодорхойлсон байна. 

Цагаан номд тэмдэглэхдээ: Их Британийн колоничлолын дор Хонконгт ардчилал байсангүй. Хятадын засгийн газар Хонконгт бүрэн эрхээ сэргээж, "Нэг улс хоёр систем"-ийн бодлого хэрэгжүүлж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчилсан тогтолцоог бий болгож, бодит үйл ажиллагааны явцад түүнийг тасралтгүй хөгжүүлэн төгөлдөржүүлэхийг дэмжсэн байна. Хонконгод ардчилал тогтоон хөгжүүлэх гэсэн Хятадын Коммунист Нам болон Хятадын засгийн газрын тууштай шийдвэр зориг, чин сэтгэл болон асар их хүчин чармайлт нь өөрчлөгдөөгүй мөртөө бүгдэд илэрхий юм гэжээ. 

Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын Коммунист Нам болон Хятадын засгийн газрын агуу их анхдагч ажил болохын хувьд, Хонконгт "нэг улс, хоёр систем"-ийн практик хэрэгжээд асар их амжилтад хүрч, хүчирхэг эрч хүч болон тогтолцооны уян хатан чанарыг харуулсан байна. Хятадын Коммунист Нам болон Хятадын засгийн газар социалист тогтолцоо хэрэгжиж байгаа дотоод бүс нутгийг удирдаж, сайтар бүтээн байгуулж чадах мөртөө капиталист тогтолцоо хэрэгжиж байгаа Хонконгийг удирдаж, сайтар бүтээн байгуулж чадах итгэл найдвар, оюун ухаан, хүчин чадавхтай юм, мөн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн бодит нөхцөл байдалд нийцсэн ардчиллыг сайтар бүтээн байгуулж, сайтар хөгжүүлэх болно гэжээ.