Ардчиллаар халхавч хийж бусдын дотоодод оролцох бүх оролдлого бүтэлгүйтнэ
2021-12-20 18:58:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 12-р сарын 20-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчилал яаж, хэр зэрэг хөгжих нь тэр чигээрээ Хятад улсын дотоод үйл хэрэг учраас ардчиллаар халхавч хийж Хятад улсын дотоодод хөндлөнгийн оролцоо хийж, Хонконгийг бусниулах гэсэн бүх оролдлого бүтэлгүйтэх болно гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 20-ны үдээс өмнө “Нэг улс хоёр систем дэх Хонконгийн ардчиллын хөгжил” цагаан ном нийтэлсэн юм. Энэ тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад Жао Лижянь хариулахдаа, “Нэг улс хоёр систем дэх Хонконгийн ардчиллын хөгжил” цагаан ном бол Хонконгийн ардчиллын хөгжлийн зангилгаа үед нийтэлсэн чухал бичиг баримт болохоор нийт хонконгчууд, тэрчлэн ардчилалд анхаарал хандуулдаг хүмүүс хянуур судлан уншиж болно. Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн ажил хариуцсан албаны хариуцлагатан холбогдох асуултад нэгэнт хариулт өгсөн байна. Олны мэдээжээр Хонконг 150 гаруй жил Их Британийн колоничлол дор ардчилалгүй байсан. Хонконг эх орныхоо мэдэлд буцаж ирсний дараа л ардчиллын эрин үе эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гаднын зарим хүчин Хятадыг эсэргүүцсэн, Хонконгийг бусниулах хүчнийг дэмжиж, захиргааны онцгой бүсийн тулгар хуулийн тогтолцоонд халдаж, ардчиллын утгыг гуйвуулж, Хонконгийн ардчиллын үйл явцад саад учруулан, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчилсан хөгжилд ноцтой хохирол учруулсанХятадын Төв засгийн газар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчилсан хөгжлийг ахиулахын тулд томоохон арга хэмжээг эрс шийдэмгий хэрэгжүүлсэн юм. "Нэг улс хоёр систем"-ийн дагуу Хонконгийн ардчилсан зам улам өргөжиж, ардчилсан хөгжлийн хэтийн төлөв улам саруул болно гэдэгт Хятад улс итгэлтэй байна гэжээ.