Чухам яг хэн нь Хонконгийн төлөө вэ?
2021-12-20 19:26:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн долоо дахь сонгуулийн хууль тогтоох зөвлөлийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 20-ны өдөр "Нэг улс, хоёр систем дэх Хонконгийн ардчилсан хөгжил" цагаан ном нийтэлж, Хонконгийн ардчиллын хөгжлийн өнгөрөлт явцыг системтэй дүгнэж, Хонконг өөрийн бодит байдалдаа нийцсэн ардчилсан тогтолцоог хөгжүүлэхийг дэмжсээр ирсэн Хятадын Төв засгийн газрын зарчим, байр суурийг тайлбарласан байна. Тэгвэл Хонконгийн ардчиллыг хэн хамгаалан хөгжүүлж байна вэ? Хэн нь эвдэн бусниулахыг оролдож байна вэ? гэх хоёр үндсэн асуултад цагаан ном мөн тодорхой хариултыг өгчээ.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл Хонконгийг 150 гаруй жил колоничлохдоо Их Британи ардчилсан өөрчлөлтийг удаа дараа хориглож, Хонгконгийн нийгэмд ардчилал гэдэг зүйл алга байсан. 1997 онд Хонконг эх орныхоо мэдэлд буцаж ирсний дараа Хонконгийн иргэд түмэн анх удаа жинхэнэ эзэн сууж эрх мэдэн, “нэг улс хоёр систем”-ийн хүрээнд бүх үйл хэргээ бие даан удирдаж зохицуулж ирсэн юм. 

Түүнчлэн ХКН болон Хятад улсын төр засгийн “нэг улс хоёр систем”-ийн чиглэл болон Хонконгийн бодит байдалд  нийцсэн ардчиллын тогтолцоо нь тус бүсийн иргэд ардчилал, эрх чөлөөгөө хамгийн өргөн хүрээнд эдлэхийг баталгаажуулсан гэдгийг практик гэрчилж байна. Хонконгийн ардчиллын хөгжлийн төлөө Хятадын Төв засгийн газар маш их хүчин чармайлт гаргаж ажилласан юм.

Цагаан номд заасанчлан сүүлийн 20 гаруй жилийн турш Хонконгийн ардчиллын хөгжлийн явцад гарсан гол асуудал нь ардчиллыг байлгах эсэх биш, харин “нэг улс хоёр систем”-ийн зарчмыг хамгаалах эсэх асуудал, хагалан бутаргах болон түүний эсрэг, хөндлөнгийн оролцоо болон түүний эсрэг тэмцлийн асуудал юм. Хонконгийг үймүүлэгч этгээд болон тэдний ард түшиг болсон гаднын дайсагнагч этгээдүүд Хонконгийн ардчиллын хөгжлийг хориглох, саад тушаа хийхээр оролцож буй “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” мөн.

Энэ дэлхий дээр бүгдэд нь, нийтэд нь яв цав тохирсон нэг л стандарт бүхий ардчилал гэж байхгүй, харин өөр өөрсдийн бодит нөхцөл байдалд зохицсон, дотоод асуудлаа зохицуулж чадах ардчилал л бол жинхэнэ сайн ардчилал мөн. Өрнөдийн ардчиллыг “нүдгүй дагаж мөрдөх” нь Хонконгийг бусниулна. Хонконгийн ардчиллыг хөгжүүлэхэд эрхбиш өөрийн гэсэн онцлогтой хөгжлийн замыг сонгож, “нэг улс хоёр систем”-ийн чиглэл, Хонконгийн тулгар хуулийг баримталж, “эх орончид Хонконгийг засаглах” зарчмыг мөрдөн, бодит үнэнд тулгуурлаж, хуулийн дагуу эмх цэгцтэй хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг өнгөрсөн 24 жилийн практик тодоос тод гэрчлэн харуулж байна. Хятад улсын Төв засгийн газар хэзээд Хонконгийн ардчиллын хөгжлийн тууштай дэмжигч, хонконгчуудын язгуур эрх ашгийг сахин хамгаалагч байх болно. Тиймээс Хонконгийн ардчилал, амар амгалан байдлыг эвдэх гэсэн гаднын бүх оролдлого бүтэлгүйтэх нь дамжиггүй.