“Афганистан дахь хүмүүнлэгийн байдлын тухай” тогтоол баталлаа
2021-12-20 16:39:55
Share
Share this with Close
youtube WeChat

19-нд Пакистаны нийслэл Исламабад хотноо Исламын хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 17-р тусгай хурлыг зохион байгуулав. Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд, Гишүүн бус улс орнууд болон олон улсын байгууллагын 70 орчим төлөөлөгчид Афганистан дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал, Афганистанд үзүүлэх тусламжаа хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэв.

ИХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн арван долдугаар тусгай хурал хоёр өдөр үргэлжилж, 18-ны өдөр ИХАБ-ын гишүүн орнууд хоорондын Гадаад хэргийн сайд нарын хоёр талын хэлэлцээ болж, 19-ний өдрийн хурал нь Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн энэ удааны тусгай хурлын онцлох уулзалт байлаа, Пакистан, Саудын Араб, Турк болон ИХАБ-ын Гадаад хэргийн сайд нар, НҮБ, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Исламын хөгжлийн банкны төлөөлөгчид үг хэлж, Афганистан дахь хүмүүнлэгийн хямралыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцжээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффит хэлэхдээ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тооцоогоор Афганистаны хүн амын ядуурал 97%-д хүрч, нэг жилийн дотор Афганистаны ДНБ 30%-иар унаж магадгүй байна, урт хугацааны турш Афганистаны түшиглэж байсан Олон улсын хөгжлийн дэмжлэгийг энэ оны дундуур царцаасан тул Афганистанчуудын түшиглэдэг үндсэн үйлчилгээнүүд бүгд сүйрч байна гэжээ.

"Афганистаны эдийн засаг шууд уналтад байна. Хэрэв бид шийдэмгий арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн огцом унаж, бүх афганчуудыг чирэгдүүлэх бий гэж санаа зовж байна. Одоогийн байдлаар 23 сая афганчууд өлсгөлөнд нэрвэгдэж, эмнэлгийн байгууллагууд хэт ачаалалтай, хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, багш нарын 70% нь цалингүй, олон тооны хүүхдүүд сургуульгүй, Афганистаны мөнгөн тэмдэгтийн ханш огцом унаж, санхүүгийн салбарт итгэлгүй байдлаас болж худалдаа муудсан байна, зээл олгох, хөрөнгө оруулалт хийх орон зай их хэмжээгээр багассан байна. Өнөөгийн байдлаар, банкны системийн хөрвөх чадвар, тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлага бий. Энэ нь зөвхөн Афганистаны ард түмний амийг аврах зорилготой төдийгүй хүмүүнлэгийн байгууллагуудад хариу арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллах боломжийг олгох зорилготой юм. "

Исламын хөгжлийн банкны ерөнхийлөгч Мохаммед Жасир хэлэхдээ, Афганистаныг хоол хүнс, орон байр, цэвэр ус, хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, бэлэн мөнгө зэрэг хэрэгцээт зүйлээр яаралтай хангах нь өнөөгийн тэргүүлэх чиглэл байх ёстой. Гэсэн хэдий ч Афганистаны хөгжил зөвхөн хүмүүнлэгийн тусламжид найдах нь хангалтгүй бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжих урт хугацааны төлөвлөгөө гаргах ёстой. Үүний тулд Исламын хөгжлийн банк Афганистаны хүмүүнлэгийн итгэлцлийн санг удирдах үүргийг хүлээнэ гэжээ. Тэрээр хэлэхдээ:“Бүх улс орон, олон улсын, бүс нутгийн болон хоёр талын байгууллагууд, хувийн хэвшил, буяны үйлстнүүд тус санд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Өнөөдрийн хурал үр дүнд хүрч, Афганистанд ажлын байр бий болгож, Афганистан болон бусад бүс нутагт урт хугацааны энх тайван, хөгжил цэцэглэлт, хөгжлийг баталгаажуулна гэдэгт найдаж байна. "

Пакистаны ГХЯ-ны сайд Куреши Исламын хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 17-р хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, тус хурлаар "Афганистан дахь хүмүүнлэгийн байдал"-ын тухай тогтоол баталсан нь Афганистанд энх тайван, аюулгүй байдлыг бий болгох мөн тэрчлэн тогтвортой хөгжилд тус дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Нэгдүгээрт, хурлаас хүмүүнлэгийн итгэлцлийн сан байгуулахаар тохиролцжээ. Хоёрдугаарт, хурлаас Афганистаны хүнсний аюулгүй байдлын төлөвлөгөөг эхлүүлэхээр тохиролцлоо. Гуравдугаарт, санхүү, банкны сувгийг нээх ёстой гэж бид бүгд үзэж байна. Санхүүгийн үйлчилгээгүйгээр эдийн засаг ажиллах боломжгүй. Дөрөвдүгээрт, Исламын хамтын ажиллагааны байгууллагын Афганистан дахь тусгай төлөөлөгчийг томилох болно."

Хурлаас олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс одоо байгаа зорилтот хориг арга хэмжээнүүд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад учруулахгүй байхыг баталгаажуулахыг уриалав. Хурлаас мөн Афганистан дахь терроризмтой тэмцэхийн чухлыг дахин дурдаж, Афганистаны нутаг дэвсгэрийг ямар нэгэн террорист байгууллага бусад орны эсрэг халдлага үйлдэх аюулгүй газар болгон ашиглахгүй байхыг шаардсан байна. \Сайн-Өлзий орчуулав\