Гуттериш Ливан дахь 4 хоногийн айлчлалаа эхлүүлэв
2021-12-20 10:41:40
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 19-ний үдээс хойш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш Бейрутэд хүрэлцэн очиж, Ливанд хийх 4 хоногийн албаны ёсны айлчлалаа эхлүүлэв. Ливаны Гадаад хэргийн сайд Абдулла Бу Хабиб онгоцны буудалд түүнийг угтан авлаа.

Айлчлалын хугацаанд Гуттериш Ливаны ерөнхийлөгч, Парламентын дарга, ерөнхий сайд нартай уулзалт хийх болно.

Айлчлалын өмнөхөн Гуттериш видеогоор Ливаны ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлж, "Ард түмнийг тэргүүн байранд тавих"-ыг Ливаны удирдагчдад хандан уриалжээ. Тэрээр видеогоор хэлсэн үгэндээ 2020 оны 8-р сарын 4-нд болсон Бейрут боомтын дэлбэрэлтийн талаар дурджээ. Эх сурвалжаас үзвэл, тэрээр айлчлалын үеэр дэлбэрэлт болсон газарт очиж цэцгийн баглаа өргөн, 200 гаруй хохирогчдод эмгэнэл илэрхийлэх болно.

Айлчлалын хугацаанд Гуттериш Ливаны өмнөд хэсэгт очиж, Ливан дахь НҮБ-ын түр арми болон Израйльтай хиллэдэг "цэнхэр шугам"-д ажиллах болно.

Н.Пүрэвжав