Хятадын үр тарианы төрөл зүйлийн нөөцийн хадгалалтын чадавх дэлхийд тэргүүлэв
2021-12-20 10:22:30
Share
Share this with Close
youtube WeChat

Үр бол газар тариалангийн "чипс" юм. Энэ онд ХКН-ын төв хорооноос тариалангийн салбарыг сэргээх ажиллагааг санаачлан хэрэгжүүлж, үндэсний үр тарианы аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар баталгаажуулах эргэн тойронд үр тарианы шинжлэх ухаан, технологийн салбарын бие даасан хөгжил болон үрийн эх үүсвэрийн бие даасан хяналтыг ахиулж байна. Одоогоор сайн эхлэл нэгэнт тавигдсан байна.

Үр хөврөлийн нөөцийн хамгаалалт, ашиглалтыг бэхжүүлэхийн тулд Хятад улс үр хөврөлийн нөөцийн үндэсний агуулах байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Тариалангийн үр хөврөлийн нөөцийн үндэсний шинэ агуулахыг саяхан туршилтын журмаар ажлуулж, хадгалсан хэмжээг 400 мянган ширхэгээс нэмэгдүүлээд 1.5 сая ширхэг болгож, хадгалах багтаамжаараа дэлхийд нэгдүгээрт орсон байна. Мэдээлэлд дурдсанаар, Үндэсний үр хөврөлийн нөөцийн шинэ агуулах нь үр тарианы олон төрлийн үр хөврөлийн нөөцийг урт хугацаанд аюулгүй хадгалж, хамтран ашиглах чадвартай бөгөөд энэ нь төрөл бүрийн тариалангийн нөөцийн хэрэгцээг хангаж, хойшдын 50 жилийн хөгжлийн хэрэгцээг хангах боломжтой юм байна.

Түүнчлэн энэ онд Хятад улс мал, шувууны генетикийг сайжруулах хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээ зарлаж, цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг дөрвөн гол үр тариа болон 11 өвөрмөц ургацын үржлийн хамтарсан судалгааг үргэлжлүүлж байна. Төв санхүүгээс мөн энэ онд хоёр тэрбум юань хуваарилж, үр тарианы томоохон сууринуудын шинэчлэлийн түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэв. Одоогийн байдлаар, үрийн 52 том суурин болон бүс нутгийн сайжруулсан үржүүлгийн 100 бааз нь улсын тариалангийн үрийн хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна.