Шиньжяны хөгжил дэвшлийн алхаа улмаас улам түргэсэх болно
2021-12-20 20:32:56
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын сенат, төлөөлөгчдийн танхим “Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх тухай хуулийн төсөл” гэгчийг баталсан хэрэгт холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 20-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: АНУ-ын эдгээр улс төрчид хэчнээн их орилолдлоо гээд, Шиньжяны хөгжил дэвшлийн алхаа улмаас улам түргэсэх болно гэв.

Жао Лижянь хэлэхдээ: “Албадан хөдөлмөрлүүлэх” гээд ярихад энэ нэрийг АНУ өөрөө зүүх нь зүйтэй. АНУ-д өдгөө гээд газар тариаланд хөдөлмөр хийж буй хүүхэд ажилчин 500 мянга шахам байна. 240 мянга-325 мянган эмэгтэйчүүд болон хүүхэд бэлгийн боолчлолд өртөж байна. Сүүлийн 5 жилд, АНУ-д наймаалагдан хүргэгдэж, албадлагын хөдөлмөр хийж буй хүн ам жил бүр 100 мянгаас давсан байна. АНУ-ын өөрийн дотоодынхоо хэрэгт илүү анхаарал хандуулахыг бид эдгээр Америкийн “олон нийтийн санал бодлын төлөөлөл” гэгч хүмүүст сануулж байна. Тэд өөрсдийнхөө сонгогдсон бүсэд байгаа тэдгээр албадан хөдөлмөрлүүлэхэд өртөж буй хүүхэд ажилчны асуудалд анхаарал хандуулж, бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдийг аврах нь харин зүйтэй гэв.