Хятад-Лаосын төмөр зам харилцан саадгүй холбогдоход тустай гэв
2021-12-20 10:28:17
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын Кунмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбож, Хятадын стандартыг нэвтрүүлсэн Хятад-Лаосын төмөр зам энэ сарын 3-нд бүрэн ашиглалтад оров. Өнөөг хүртэл Хятад-Лаосын төмөр замаар зорчиж буй олон улсын ачааны галт тэргээр тээвэрлэсэн ачааны үнэ 100 сая юанийг даваад байна. Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн Олон улсын асуудал судлалын хүрээлэнгийн гадаад бодлогын ахлах судлаач Дэвид Ламптон саяхан хэлэхдээ, Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсноор, Хятад, Лаос болон Зүүн өмнөд Азийн олон оронд илүү өргөн цар хүрээ, тав тухыг хангасан саадгүй холболтыг бий болгоход тус дөхөм үзүүлж, зам дагуух хүмүүст ашигтай байх болно гэжээ.

Дэвид Ламптон саяхан Даяаршлын судалгааны төв (CCG)-тэй хийсэн яриа хэлэлцээний үеэр хэлэхдээ, Хятад-Лаосын төмөр замыг нээсэн нь асар том үлгэр жишээ үүрэг гүйцэтгэв гэжээ. Тэрээр хэлэхдээ, Кунмин хотоос Лаос хүрэх Хятад-Лаосын төмөр зам нь зөвхөн Лаост хөдөлгөх хүчин хангах төдийгүй Лаосыг дайран өнгөрч, бүр цаашлаад нэн өргөн уудам газар нутагт хөдөлгөх хүчин хангах боломжтой юм. Зөвхөн ганц төмөр зам хэдий ч хөдөлгөөнт байдал нь гол мөрөн мэт олон улсыг холбож, зам дагуух хотуудын хөгжилд түлхэц үзүүлж, улмаар холбогдох дагуул хотуудын хөгжилд ашиг тусаа үзүүлэх болно гэжээ.

Дэвид Ламптон онцлохдоо, Хятад улс Зүүн өмнөд Азитай харилцан саадгүй холбогдохыг дэмжиж байгаа нь бүс нутагтаа өргөжин тэлэхийг хүссэн явдал биш юм, харилцан саадгүй холболтоос хамгийн их ашиг хүртэгчид нь төмөр зам дагуух иргэд байх болно гэжээ.