Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар уриа лоозон хашхирахгүй байхыг сануулав
2021-12-20 20:34:32
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Салливан саяхан хэлэхдээ, Байдены засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар илүү амбицтай зорилт дэвшүүлнэ гэжээ. Тэрээр мөн Хятад улсыг одоогийнхоос илүү амбицтай төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэжээ.

Үүнд чиглүүлж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 20-ны өдөр хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх үйл ажиллагааны эгнээнд Америкийн нэгдэхийг Хятадын тал сайшаан дэмжиж байгаа хэдий ч холбогдох улс орнуудын хамт Америкийн хэлж ярьж, хийж байгаа үйлдлийг үргэлжлэн анхаарч ажиглах болно. Хэрэв Америк зөвхөн уриа лоозонгоо үргэлжлүүлэхийг хүсвэл энэ бүх асуудлууд тийм ч хялбар биш байх болно гэжээ.