Сүүлийн жилүүдэд олон орны залуучуудын хөгжлийн түвшин мэдэгдэхүйц өссөн байна
2021-12-21 15:52:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс саяхан "Олон улсын залуучуудын хөгжлийн индексийн тайлан 2021"-ийг нийтэлж, олон орны залуучуудын хөгжлийн байдал, онцлог, чиг хандлага хийгээд оршиж буй асуудлыг харуулсан байна. Тайланд харуулснаар, олон орны залуучуудын хөгжлийн түвшин хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин үндсэндээ ижил байж, сүүлийн жилүүдэд олон орны залуучуудын хөгжлийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

“Тайлан”-д харуулснаар, сүүлийн жилүүдэд олон орны залуучуудын хөгжлийн түвшин эрс нэмэгдсэн байна. Газарзүйн тархалтын хувьд, эхний 10-т Азийн 4, Европын 5, Их далайн 1 улс багтсан байна. Хөгжлийн түвшингийн хувьд, эхний 10-т хөгжсөн 8 орон, хөгжиж буй 2 орон багтжээ. Ерөнхийдөө бүх улс орны залуучуудын хөгжил хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин үндсэндээ ижил байгаа ажээ.

"Тайлан"-д харуулснаар, олон улс орон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг чухал байр сууринд тавьж, залуучуудын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон арга хэмжээ авч, залуучуудын олон нийтийн оролцоог дэмжих талаар идэвхтэй хүчин чармайлт гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн байна. "Тайлан"-д тэмдэглэхдээ: залуучуудын гэр бүл, нийгмийн хамгаалал зэрэг салбарын хөгжлийн эрэлт хэрэгцээг үл тоомсорлох нь залуучуудын хөгжлийн ерөнхий түвшинг хязгаарлах болно гэжээ.