Хятадын үйлдвэрлэл, эдийн засаг тогтвортой өсөж байна
2021-12-21 10:42:35
Share
Share this with Close
youtube WeChat

20-нд Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамнаас мэдээлснээр, Хятадын үйлдвэр, эдийн засаг тогтвортой өсөж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын чансаа хөгжин шинэ амжилт гарган, аж үйлдвэр болон мэдээлэл холбооны салбар оны зорилтоо үндсэндээ биелүүлсэн байна.

1-10-р сард Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдийн цэвэр орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 42.2 хувиар өсөж, эхний гурван улиралд боловсруулах аж үйлдвэрийн нэмүү өртөг нь ДНБ-ний нийт хэмжээний 27.4 хувийг эзлэв.

Энэ он гарснаас хойш Хятадын мэдээлэл, харилцаа холбооны салбарын чансаатай хөгжил нь шинэ амжилт гаргаж, 5G сүлжээний 1.3 сая гаруй суурь станцыг ашиглалтад оруулж, 5G терминалын хэрэглэгч 497 саяд хүрчээ.

Н.Пүрэвжав