Бээжингийн өвлийн олимпийн сэдэвт хөгжмийн киног албан ёсоор нийтлэв
2021-12-21 16:01:51
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Бээжингийн өвлийн олимп ойртож байгаа энэ үед, БНХАУ-аас Швейцарьд суугаа Элчин сайдын яам орон нутгийн цагаар 11-р сарын 22-ны орой "2022 онд Бээжинд уулзацгаая: Цас мөсөн спортын хаан улс Швейцарийн ерөөл" хэмээх Бээжингийн өвлийн олимпийн сэдэвт хөгжмийн киног албан ёсоор нийтэлсэн байна.

Энэхүү хөгжимт киног үзэгчид өргөнөөр хүлээн авч, хөгжим хийгээд спортыг хослуулж, Хятад хийгээд дэлхийн гоо сайхныг хуваалцсан бүтээл хэмээн талууд өндрөөр үнэлэв.

Энэхүү хөгжимт киног БНХАУ-аас Швейцарьд суугаа Элчин сайдын яам дэмжин төлөвлөж, Швейцарь-Хятадын соёлын солилцооны нийгэмлэг болон Швейцарь Хятадын уран бүтээлчид хамтран бүтээсэн байна.