“Таван нүдэт холбоо” бол Хонконгийн ардчиллыг бусниулагч мөн
2021-12-21 18:04:22
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландаас бүрдсэн “Five Eyes Alliance” буюу “Таван нүдэт холбоо” энэ сарын 20-нд гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл гэгчийг нийтэлж, саяхан урагштай явагдаж өнгөрсөн Хятадын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Хууль тогтоох зөвлөлийн 7-р удаагийн сонгуулийн талаар элдвийг ярьж, тус сонгууль нь “Хонконгийн эрх мэдэл, эрх чөлөө хийгээд өөртөө засахыг сулрууллаа” гэсэн төдийгүй “БНХАУ, Их Британийн хамтарсан мэдэгдэл”-ийг дахин гарган ирж хэрэг учир болгож байна.

Хонконгийн ардчилалд цоо шинэ байдал гарсан ийм үед тус “Таван нүдэт холбоо” ийм цагаа олсонгүй, хорон муу санаагаар дүүрэн мэдэгдэл нийтэлсэн нь тэдний санаа байвч тэнхээ хүрэлцэхгүй болсондоо уурлан бухимдаж буйг нь дамаар тусгасан бөгөөд муугаа өөрөө дэлгэсэнтэй адилхан болж, Америк, Их Британи зэрэг өрнөдийн цөөн хэдэн орнууд Хонконгийн ардчиллын хөгжлийг эвдэж буй гаднын “хар савар” мөн гэдгийг гэрчиллээ.

Уг мэдэгдэл гэгч нь “ардчилал”, “хүний эрх”-ийн нэр зүүж, хуурамчаар сайхан дүр эсгэсэн арга баашийг дахин тоглож, Хонконгийн сонгуулийн шинэ тогтолцоонд муу нэр тохож байна. Гэтэл бодит үнэн бол тэдний хуурамч яриаг нэвт илчилж байгаа юм.

Энэ удаагийн сонгууль бол Хонконгийн сонгуулийн тогтолцоо боловсронгуй болсны дараа болсон хууль тогтоох зөвлөлийн анхдагч сонгууль юм. Сонгуулийн дүрмээс авч үзвэл суудлын орон тоог нэмэгдүүлсэн бөгөөд суудлын хуваарилалтын хэлбэрт шинээс зохицуулалт хийжээ. Үүний зорилт нь Хонконгийн нийгмийн ерөнхий ашиг тус болон олон салбар, олон шат давхаргын ашиг тусыг сайтар хамгаалах явдал юм. Процессын хувь, энэ удаагийн сонгууль нь өргөн хүрээний төлөөлөх чанар, улс төрийн уужуу багтаамжтай чанар, тэнцвэртэйгээр оролцох чанар болон шударгаар өрсөлдөхийг бүрэн гүйцэд харуулжээ. 153 нэр дэвшигчид бүрэн гүйцэд өрсөлдсөн бөгөөд сонгогдсон 90 шинэ гишүүн нь олон талт, тэнцвэртэй, мэргэжлийн олон талыг хамарсан тул нэгэн удаагийн чанарлаг ардчилал, бодитой ардчиллын амжилттай жишиг болсон гэж хэлж болох юм. Хонконгийн шилдэг боловсон хүчин, мэргэжлийн боловсон хүчний нийгэмлэгийн дарга Лүө Юн хэлсэнчлэн, энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчид нь Хонконгийн төрөл бүрийн салбар, төрөл бүрийн бүлэг, төрөл бүрийн мэргэжил хийгээд насны олон ангиллын хүмүүсээс бүрдсэн тул маш өргөн хүрээний төлөөлөх чанартай болсон юм.

“Эх орончид Хонконгийг засаглах” зарчмын хэрэгжилтийн өмнө, гаднын Хятад улсыг эсэргүүцэгч хүчинтэй сүлбэлдсэн, үндэсний аюулгүй байдлыг хохироосон, Хонконгт хүчирхийллийн үймээн дэгдээсэн тэдгээр “ардчиллын жигүүр” гэгчийн хүмүүст сонгуульд оролцох эрх байхгүй нь үнэхээр зүй ёсны юм. Ар талын “санхүүжүүлэгчид”, “арын дэмжигчид” нь тэднийг тулж дэмжиж буй явдал нь Америк болон өрнөдийн цөөн хэдэн орны Хонконгийг үймээн самуунтай болгох гэсэн хорон санааг нь илчиллээ.

Инээдтэй нь, тус мэдэгдэлд Хятадын талыг “БНХАУ, Их Британийн хамтарсан мэдэгдэл”-ийг журамлан сахихыг дахинтаа шаардсан байна. Энэ талаар Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас 20-нд нийтэлсэн “‘Нэг улс хоёр систем’ дэх Хонконгийн ардчиллын хөгжил” цагаан ном тодорхой зааснаар, “БНХАУ, Их Британийн хамтарсан мэдэгдэл”-ийн зорилт бол Их Британи Хонконгийг Хятад улсад буцааж өгөх асуудлыг шийдвэрлэхийн төлөө байсан, харин Хонконг Хятад улсын эрх мэдэлд нэгдсэнээс хойш ямар улс төрийн тогтолцоо хэрэгжүүлэх, үүний дотор ямар сонгуулийн тогтолцоотой байх асуудал бол тус хамтарсан мэдэгдлийн зорилт биш гэжээ.

Хэрэг дээрээ ардчилал хийгээд хүний эрхийн тухай ярихад, “Таван нүдэт холбоо”-ны хувьд өөрсдийнхөө улсын дотоодын цар тахлын эсрэг тэмцлийн ялагдал, улс төрийн туйлшрал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэг асуудлыг тодруулан харах нь хамгийн илүү хийх ёстой зүйл нь юм. “Хонконгийн хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ” гээд аман дээрээ орилж буй өрнөдийн цөөн хэдэн орны тэдгээр улс төрчид бол даруй Хонконгийн ардчиллын хөгжлийг харшлагч, эвдэгчид мөн.