Өрнөдийнхөн Хонконгийн талаар “шоу маягийн” гүтгэлэг хийх нь утгагүй
2021-12-21 20:34:47
Share
Share this with Close
youtube WeChat

“Таван нүдэт холбоо” мэдэгдэл нийтэлснийг залгаад Их 7-гийн бүлэг энэ сарын 20-нд гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл гэгчийг нийтлэн, тун саяхан урагштай явагдаж өнгөрсөн Хятадын Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн Хууль тогтоох зөвлөлийн 7-р удаагийн сонгуулийг муулж, Хонконгийн ардчиллын хүчин зүйл “эвдэгдлээ” гэх мэтээр гүтгэсэн байна. АНУ-ын Төрийн департамент, Сангийн яам ч үүнийг даган дэрвэж, Төрийн департамент нь Конгрессдоо хандан “Хонконгийн өөртөө засах тухай хууль” гэгчийн шинэ тайлан дэвшүүлж, сангийн яам нь Хятадын талын 5 албан тушаалтанд хориг арга хэмжээгээ гэгчээ тавина гэжээ.

Харахад сүр дуулиан мэт боловч хуучны л арга бааш төдий юм. Америк тэргүүтэй өрнөдийн цөөн хэдэн орон “шоу маягийн” гүтгэлэг явуулах нь өөрийгөө л баясгах төдий бөгөөд үүнээс нь дэлхийн ард олон залхаж байна. Энэ удаагийн Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль амжилттай явагдсан нь илт юм. Их 7-гийнхон яаж гүтгэн харлуулахаар оролдсон ч, энэ нь ямар ч утгагүй зүйл юм.

Энэ удаагийн Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль явагдахын өмнөхөн Америк тэргүүтэй өрнөдийн цөөн хэдэн орон хуйвалдан дайрав. АНУ “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулснаас авахуулаад Их Британи “Хонконгийн асуудлаарх хагас жилийн тайлан” нийтэлсэн, “Таван нүдэт холбоо” болон Их 7-гийн бүлэг гадаад харилцааны сайд нарын мэдэгдэл гэгчээ гаргасан, АНУ-ын засгийн газар хориг тавих гэгчээ зарласан гээд Америк тэргүүтэй барууны цөөн хэдэн орон “ар араасаа залгасан” хуйвалдаан хийж, хар цагааныг тонгоруулан, худлаа сүр мандаж, тэдний тэжээн дасгасан тэдгээр Хятад улсыг эсэргүүцэн Хонконг бусниулагч этгээдүүдээ турхиран дэмжиж, Хонконгийг үймүүлэн, Хятад улсад дарамт шахалт үзүүлэхээр оролдсоор байна.

Их 7-гийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын мэдэгдэл гэгч хийгээд АНУ-ын Төрийн департаментын тайлан гэгч нь бүгд хуучин үгээ давтсан хөг аястай тул шинэ зүйл биш. Их 7-гийн бүлэг “ардчилал”-ын нэр зүүж Хонконгийн сонгуулийн шинэ тогтолцоог “саналаа өгөх сонголтыг нь хязгаарласан” хэмээн дайрч буй нь бүрмөсөн хорон муу гүтгэлэг юм.

Энэ удаагийн Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд, хэр тэнцсэн нэр дэвшигчид бол олон салбар, олон бүлэг, олон шат давхаргаас ирсэн бөгөөд тэд эдийн засаг, иргэдийн амьжиргаа зэрэг сэдвээр ширүүн мэтгэлцээн хийж, шударгаар өрсөлдсөн юм. Сонгуулийн шинэ тогтолцоо нь “ардчиллыг дарж байна” гэгч худлаа яриа бол няцаалт хийх шаардлагагүй, өөрөө үнэн нь тодрох юм.

Үнэн хэрэгтээ “ардчиллыг дарах”-ын тухай ярихад энэ нь Англи улс Хонконгийг колоничилсон 150 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйлдэл юм. Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас 20-нд нийтэлсэн “‘Нэг улс хоёр систем’ дэх Хонконгийн ардчиллын хөгжил” цагаан номд дурдсанчлан, Хонконгт Английн колоничлолын дор ардчилал гэмээр зүйл алга байсан юм. Хятадын засгийн газар Хонконгт бүрэн эрхээ сэргээж, “Нэг улс хоёр систем”-ийн бодлого хэрэгжүүлэн, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчиллын тогтолцоог бүтээн байгуулж, түүнчлэн практикийн дунд түүний тасралтгүй хөгжин боловсронгуй болохыг дэмжсэн юм. Төв засгийн газар бол үүрд Хонконгийн ардчиллын хөгжлийг тууштай удирдан дагуулагч, дэмжигч болон урагш ахиулагч юм.

Өдгөө Хонконгийн онцлогтой ардчилал өрнүүн хөгжиж, сайн засаглал шинэ гарааг эхлүүлж байна. Америк тэргүүтэй өрнөдийн цөөн хэдэн орон “шоу маягийн” гүтгэлэг явуулах нь Хонконгийн хөгжил дэвшил тогтвортой байдлыг эвдэж чадахгүй, Хятад улсын хөгжлийн алхааг хориглож чадахгүй юм. Түүхийн их чиг хандлагын өмнө, Хонконгийн ардчиллын хөгжлийн үйл явцад харш саад учруулахыг зэхэх ямарваа оролдлого нь тэнхээгээ мэдэхгүйгээр гишгэгдэхтэй адилхан болох юм.