Шямэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойд баяр хүргэв
2021-12-21 19:34:00
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 12-р сарын 21-ний өдөр Шямэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин баяр хүргэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, өнгөрсөн 40 жилийн хугацаанд ХКН-ын Төв хорооны удирдлага дор Шямэний эдийн засгийн онцгой бүс тасралтгүй шинийг санаачилж, олон салбарт түүхт чанартай үсрэнгүй амжилт гаргаж, өөрчлөлт нээлт, социалист орчин үеийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн эх орноо нэгтгэх агуу үйлсийг урагшлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Эдийн засгийн онцгой бүс байгуулах ХКН-ын Төв Хорооны стратегийн шийдвэр бүрэн зөв болохыг энэ бүхэн бүрэн нотолж байна. Шямэний эдийн засгийн онцгой бүс Хятадын онцлогтой социализмын замыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв загварт үйлчилж, өөрчлөлт нээлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, чансаатай хөгжлийг ахиулж, Тайваний хоолойн хоёр эргийн нэгдсэн хөгжлийг ахиулна гэдэгт найдаж байна. Мөн орчин үеийн социалист улс орныг цогцоор нь байгуулж, 2 дахь зуун жилийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.