ГХЯ-ын төлөөлөгч байр сууриа илэрхийлэв
2021-12-21 19:27:43
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 21-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч, “Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен 20-нд нийтэлсэн мэдэгдэлдээ, төрийн нарийн бичгийн даргын орлогч Узра Зея-г Америкийн ‘Төвөдийн үйл хэрэг хариуцсан тусгай зохицуулагч’-аар тохоон томилсон бөгөөд Узра Зея  нь Хятадын засгийн газар Далай ламтай “болзолгүйгээр, бодит яриа хэлцэл өрнүүлэх”-ийг урагшлуулж, улмаар Төвөдийн хүний эрх, түүх, хэл соёл болон шашны уламжлалыг хамгаалахыг ахиулах болно гэсэн байна, үүнд хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурь илэрхийлэх бэ? хэмээн асуужээ.

Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа: Төвөдийн хувьд Америкийн зарим хүмүүсийн “санаа зовох” бол ерөөсөө илүүц зүйл. Дотоодынхоо  арьс өнгөөр ялгаварлах үзэл хийгээд хүний эрх ноцтой зөрчигдөж буйд илүү анхаарал хандуулахыг Америкийн улс төрчдөд зөвлөж байна. Америк “Төвөдийн үйл хэрэг хариуцсан тусгай зохицуулагч” гэгчээсээ илүүтэйгээр  “Индианчуудыг үндэс угсаагаар нь устгасныг шалгах тусгай байцаагч”, “Цөөнхүүдийн хүний эрхийн үйл хэрэг хариуцсан тусгай зохицуулагч”, “АНУ цар тахлын халдварын эсрэг муу ажилласны үнэн мөнийг мөрдөн шалгах тусгай зохицуулагч”-ийг гаргах ёстой байх гэжээ.