Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр,орон нутгийн цагаар 12-р сарын 20-ны өдөр "Хойд урсгал-2" байгалийн хийн хоолойн төсөл нь хараахан ашиглалтын лиценз аваагүй байгаа ч төслийн үйл ажиллагаа явуулж буй компани хоёр дахь хоолойг байгалийн хийгээр дүүргэж эхэлсэн байна. "Хойд урсгал-2" байгалийн хийн хоолойн төслийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниас мэдэгдэхдээ: Хоёр дахь хоолойг байгалийн хийгээр дүүргэж байгаа нь техникийн шаардлагаас болсон юм гэжээ.
Одоогийн байдлаар, Европын байгалийн хийн зах зээлийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа бөгөөд нөөц нь тийм ч их биш байна. Байгалийн хийн операторуудын хувьд, энэ өвөл байгалийн хийн хомсдолд орохыг үгүйсгэх аргагүй юм. Германы хийн операторууд байгалийн хийн нийлүүлэлт хангалтгүй байж болзошгүйг анхааруулсан байна.
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Белл Берк өмнө нь ЕХ-ны хуралд оролцохдоо: "Хойд урсгал-2" байгалийн хийн хоолойн төсөл нь Европын эрчим хүчний хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд аюулгүй байдлын асуудалтай тул одоогоор батлах боломжгүй гэв. ХБНГУ-ын Канцлер Шульц хэлэхдээ, хийн хоолойн төсөл нь улс төрийн асуудал биш, холбогдох газрууд улс төрийн байр суурь дээр тулгуурлан шийдвэр гаргахгүй юм гэжээ.