Японы парламент энэ жилийн санхүүгийн нэмэлт төсвийг батлав
2021-12-21 10:46:37
Share
Share this with Close
youtube WeChat

Японы засгийн газраас эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор боловсруулсан нэмэлт төсвийг 20-ны өдөр Конгрессын сенат батлав. Төлөөлөгчдийн танхим үүнийг өмнө нь баталж байсан тул энэхүү нэмэлт төсвийг Японы парламент батлан зөвшөөрсөн байна.

Японы засгийн газрын 2021 оны санхүүгийн жилийн энэхүү нэмэлт төсвийн хэмжээ (2022 оны 3-р сарын эцсийн байдлаар) ойролцоогоор 36 их наяд иен (1 америк доллар нь ойролцоогоор 113 иен) юм байна. Үүний үр дүнд Японы энэ санхүүгийн жилийн төсвийн нийт зарлага 142.5992 их наяд иен болжээ.

Нэмэлт төсвийн тодотголыг оруулж ирсэн нь Японы засгийн газар 11 дүгээр сард Фумио Кишидагийн засгийн газраас дэвшүүлсэн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх чухал алхам юм. Нэмэлт төсвийн тодотголд бага орлоготой гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдэд нөхвөр олгох хийгээд эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой төсвийн зохицуулалт багтаж байгаа юм, үүнд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гол технологиудыг боловсруулахад тус тус 617 тэрбум иен болон 250 тэрбум иен зарцуулах болно.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, нэмэлт төсвийн тодотголыг баталснаар, Японы засгийн газар энэ санхүүгийн жилд 65 их наяд иенийн төрийн сангийн шинэ бонд гаргах бөгөөд санхүүгийн байдал улам дордох юм байна.