Моди, Путин нар утсаар ярив
2021-12-21 10:40:32
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 20-нд Энэтхэгийн ерөнхий сайд Моди болон ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар утсаар ярьж, хоёр тал олон улсын асуудлаар ярилцаж, хоёр орны хамтын ажиллагааг дэмжих, бордоо нийлүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Мөн өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Моди олон нийтийн сүлжээнд хэлэхдээ, Энэтхэг, Оросын удирдагчид утсаар ярьж, энэ сарын эхээр Путины Энэтхэгт айлчлал хийж, жилийн ээлжит уулзалтын үеэр тохиролцсон үр дүнг ажил хэрэг болгох талаар ярилцав гэжээ.

ОХУ-ын мэдэгдэлд тэмдэглэхдээ, хоёр орны удирдагчид 12-р сарын 6-ны уулзалтаар тохиролцсон хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав. Хоёр орны удирдагчид олон улсын тогтвортой, аюулгүй байдал, Ази-Номхон далайн бүсийн байдлын талаар санал бодлоо солилцов гэжээ.

12-р сарын 6-нд болсон Энэтхэг, Оросын чуулга уулзалтын үеэр Энэтхэг, Орос хоёр орон хоёр талт болон олон талт асуудлаарх хамтын ажиллагаа, зохицуулалтаа бэхжүүлэхээр тохиролцов. Хоёр тал 28 гэрээнд гарын үсэг зурав.

Н.Пүрэвжав