Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд санаа зовж байна
2021-12-22 15:55:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бинь 21-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Дундад Дорнод дахь Палестины асуудлаарх нээлттэй хуралд оролцож, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. 

Дай Бинь хэлэхдээ, энэ он гарснаас хойш Иордан голын баруун эрэгт цэрэг, цагдаагийн ажиллагаа явуулсны улмаас палестинчууд олноор хохирч, Израилийн оршин суугчдын хүчирхийлэл эрчимжиж, халдлага байнга гарах болсон байна. Талууд тайван, хүлээцтэй байж, байдлыг улам хурцатгах арга хэмжээ авахаас зайлсхийж, энгийн номхон иргэдийг хохироохоос зайлсхийж, нөхцөл байдлыг намжаахыийг уриалж байна. Израиль олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ үнэнхүү биелүүлж, эзлэгдсэн нутаг дэвсгэрийн ард иргэд хийгээд тэдний өмч хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулж, оршин суугчдын халдлага болон энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргийг сайтар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Үүний зэрэгцээ Израилийн оршин тогтнох эрх болон аюулгүй байдлын анхааралыг хүндэтгэх ёстой гэжээ.

Дай Бинь хэлэхдээ, Палестины асуудал бол Дундад Дорнодын асуудлын гол хэсэг байсаар ирсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэг "хоёр улсын шийдэл"-ийн зөв чиглэлийг баримталж, НҮБ-ын холбогдох тогтоол, "энх тайваны төлөө газар солих" зарчим зэрэг олон улсын нийтлэг ойлголтоор үндэс болгож, Дундад дорнодын энхийн үйл явцыг ахиулахад улам их хүчин чармайлт гаргах ёстой. Палестин Израйль хоёр тал сүүлийн үеийн дээд зиндааны хэлхээ холбоогоор боломж болгож, үргэлжлэн эрч хүчээ хуримтлуулж, харилцан итгэлцлээ аажмаар сэргээж, эрх тэгш яриа хэлэлцээг эртхэн сэргээхийг Хятад улс хүсэж байна.