Олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд өргөн боломж хангана
2021-12-22 15:22:43
Share
Share this with Close
youtube WeChat

21-нд, Олон улсын зөвлөхүүд Бээжин хотноо "Хөгжлийн шинэ нөхцөл дэх Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон хэтийн төлөв" гэсэн тайлан нийтлэв. Тайланд тэмдэглэхдээ, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлчилгээ худалдаа зэрэг талаар хамтын ажиллагааны өргөн боломжтой. Хятадын эдийн засаг нь олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллгааанд өргөн орон зайн хангах болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, уг тайланд Хятадын эдийн засаг, худалдааны салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, Хятад улс дахь үндэстэн дамнасан компаниудын хөгжил, олон улсын эдийн засаг, худалдааны хэлэлцээр, олон улсын бараа, үйлчилгээний худалдаа, нээлттэй бодлого болон хамтын ажиллагааны индэр зэрэг салбарт анализ хийжээ.

Тайланд тэмдэглэхдээ, халдварын дараа үед Хятадын эдийн засаг нь эдийн засгийн интеграцлийн үйл явц, дижитал эдийн засаг, боловсон хүчний эгнээ гэсэн гурван чухал хөдөлгөгч хүч байна. Хятад улс үр ашиг, зах зээл, нөөц байдал, хөрөнгө зэрэг талаар хил дамнасан аж ахуйн нэгжүүдийн хувьд асар их татах хүчтэй гэжээ.

Н.Пүрэвжав