Ши Жиньпин Шямэний эдийн засгийн тусгай бүсийн 40 жилд баяр хүргэв
2021-12-22 15:55:01
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин баярын захидалдаа: Шэмэний эдийн засгийн тусгай бүсийг байгуулсаны 40 жилийн ойг тохиолдуулан миний бие тусгай бүсийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүмүүст халуун баяр хүргэж байна.

40 жилийн турш Намын Төв хорооны удирлагаар Шямэний эдийн засгийн тусгай бүс нь шинийг санаачлан, урагш дэвшиж, олон салбарт түүхэн үсрэлт хийж, өөрчлөлт нээлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулж, эх орноо нэгтгэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ нь Намын төв хорооноос Эдийн засгийн тусгай бүс байгуулах стратегийн бодлого нь бүрэн зөв болохыг бүрэн нотолж байна.

Шинэ замналдаа Хятадын онцлог бүхий социализмын замаар тууштай замнаж, хөгжлийн шинэ шатанд тулгуурлан, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримтлан, хөгжлийн шинэ байдалд үйлчлэн, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, чансаатай хөгжлийг дэмжин, тэнгисийн хоёр эргийн хөгжлийг дэмжин, социализмын шинэчлэлийг биелүүлэхэд манлайлан оролцож, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав