Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Боричд баяр хүргэв
2021-12-22 19:26:41
Share
Share this with Close
youtube WeChat

Чили улсы12-р сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Габриэль Боричтой утсаар ярьж, Бүгд Найрамдахн ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин, БНЧУ бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Өмнөд Америкийн анхны орон бөгөөд Хятад-Чилийн харилцаа Хятад-Латин Америкийн орнуудын харилцааны тэргүүн эгнээнд явж ирлээ. Хоёр орны өндөр дээд хэмжээний харилцаа холбоо нягт байж, олон салбар дахь бодит хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байгаа нь хоёр ард түмэнд бодит үр өгөөж авчирсан юм. Би Хятад-Чилийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, эрхэм ноён тантай хамт иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинг тасралтгүй дээшлүүлж, “Бүс ба зам”-ын хүрээнд хоёр орон хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд улам их аз буян эдлүүлэхэд бэлэн байна гэжээ.