Путин Франц, Германы удирдагчидтай утсаар ярив
2021-12-22 15:34:58
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 21-нд, ОХУ-ын ерөнхийлөгч Путин Францын ерөнхийлөгч Макрон, Германы ерөнхий сайд Шольц нартай утсаар ярьж, ОХУ-аас дэвшүүлсэн Орос, Америкийн аюулгүй байдлыг баталгаажуулах гэрээний төсөл, Орос, НАТО-гийн гишүүн орнуудын хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийн талаар хэлэлцжээ.

Кремлийн албаны сайтын мэдээнээс үзвэл, Путин Аюулгүй байдлын урт хугацааны баталгааг хуулиар баталгаажуулах, НАТО-г цаашид зүүн тийш тэлэх, Оросын хөрш орнуудад довтолгооны зэвсгийн системийг байрлуулах боломжийг үгүйсгэх тухай Оросын саналыг танилцуулжээ.

Н.Пүрэвжав