Хятадын тогтвортой хөгжлийн ерөнхий байдал тасралтгүй сайжирч байна
2021-12-22 11:04:51
Share
Share this with Close
youtube WeChat

21-ний өдөр Бээжинд "Тогтвортой хөгжлийн цэнхэр ном: Хятадын тогтвортой хөгжлийн үнэлгээний тайлан (2021)" нийтлэгдсэн байна. Тайланд харуулснаар, Хятад улсын тогтвортой хөгжлийн ерөнхий байдал тасралтгүй сайжирсан байна. Уг тайланд мөн таван талаар Хятад улсын тогтвортой хөгжлийг ахиулахыг санал болгожээ.


Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төв зэрэг байгууллагаас хамтран гаргасан "Тогтвортой хөгжлийн цэнхэр ном: Хятадын тогтвортой хөгжлийн үнэлгээний тайлан (2021)" тайланд 2019 оны Хятадын тогтвортой хөгжлийн талаарх тоо баримтыг задлан шинжилсэн байна. Тайлангаас үзвэл, 2015-2019 он хүртэл, Хятадын тогтвортой хөгжлийн түвшин жилээс жилд тогтвортой ахиж, эдийн засгийн бодит хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдэж, нийгэм, ард иргэдийн амьжиргаа ерөнхийдөө сайжирч, нөөц баялаг, байгаль орчны нөхцөл байдал бүхэлдээ сайжирч, хэрэглээ ялгарлын хяналтын үр бүтэмж товойм болж, засаглал хамгаалалтын үр нөлөө улам бүр нэмэгдсээр байна. АНУ-ын Колумбын Их Сургуулийн тогтвортой менежментийн профессор Ши Тяньжиэ тайлангийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тогтвортой хөгжил зөвхөн эдийн засгийн тал дээр л тусгалаа олсон биш, өөр бас олон жишээ бий гэжээ.


"Тогтвортой хөгжлийн цэнхэр ном: Хятадын тогтвортой хөгжлийн үнэлгээний тайлан (2021)"-д үзэхдээ: Хятад улс одоо хөгжлийн шинэ шатанд орж, тогтвортой хөгжлийн өөрчлөлтийн зангилаа чухал үед байгаа учраас "14-р таван жил"-ийн хугацаанд хөгжлийн шинэ үзэл ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хөгжлийн шинэ байдлыг түргэн бүтээн байгуулах шаардлагатай байна, НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн ахиулж, эдийн засаг, нийгэм, байгаль орчны органик тэнцвэрийг динамикаар хадгалж, Хятад улс илүү багтаамжтай, нэн уян хатан, ногоон, тогтвортой хөгжлийг биелүүлэхийг ахиулах болно гэжээ. Ядуурлаас ангижруулсан ололт амжилтыг бататгах, шинжлэх ухаан технологийн шинийг санаачлан аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлийг тэргүүлэх, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулах, олон нийтийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэх, дэлхийн засаглалын талаарх Хятадын дуу хоолойг дээшлүүлэх зэрэг таван чиглэлээр Хятад улсын тогтвортой хөгжлийг ахиулахыг уг тайланд санал болгожээ.