Цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усаа далайд цутгахыг эрс эсэргүүцэж байна
2021-12-22 20:59:54
Share
Share this with Close
youtube WeChat

21-нд Токиогийн цахилгаан эрчим хүчний компаниас Японы атомын энергийн зохицуулах хороонд хандан “Фукушимагийн цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усыг далай руу цутгах төлөвлөгөө”-гөө тушаасныг эх сурвалжид мэдээлжээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 22-нд болсон ээлжит хэвлэлийн бага дээр хэлэхдээ: Энэ явдалд Хятадын тал маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд Японы тал далай руу цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усыг цутгах шийдвэрийг ганц талаасаа гаргасны зэрэгцээ цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усыг далай руу цутгах бэлтгэл ажлаа үргэлжлүүлсээр буйг эрс эсэргүүцэж байна гэв.

Жао Лижянь хэлэхдээ: Энэ оны 4-р сараас хойш олон улсын хамтын нийгэмлэгийнхэн Япон улс цацраг идэвхт бодис агуулсан усаа далай руу цутгах нь зөв эсэх, далай руу цутгах төлөвлөгөөний зүй зохистой байдал, цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усны өгөгдлийн найдвартай байдал, цэвэршүүлэх төхөөрөмж найдвар эсэх зэрэг асуудлаар Японы талд хандан олон талаар анхаарал хандуулж буйгаа дурдсан юм. ОУАЭХА-гийн техникийн ажлын хэсгийн Фукушимагийн цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усыг шийдвэрлэх асуудлаарх ажил явагдаж буй шатандаа байна. 8-р сар гарснаас хойш Японы тал цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усыг далай руу цутгах шийдвэртээ шалтаг хайж, үүнийгээ аюулгүй гэсээр байгаа юм. Гэтэл маш олон орнууд, олон улсын байгаль орчны байгууллага бүгдээрээ үүнд эргэлзээ төрж, хэрэв цөмийн цацраг идэвхт бодис агуулсан ус үнэхээр аюулгүй, хоргүй юм бол яагаад Японы тал улсын дотоодынхоо нуурт цөмийн цацраг идэвхт бодис агуулсан усыг цутгах, эсвэл дотооддоо улируулан ашиглахгүй байгаа юм? Японы тал яагаад нэн олон хадгалах төхөөрөмж байгуулж улсынхаа нутаг дэвсгэрт хадгалах сонголтыг хийхгүй байгаа юм? Цөмийн цацраг идэвхт бодис агуулсан ус аюулгүй эсэх тухайд олон улсын хамтын нийгэмлэг Японы ганц талын хэлснийг итгээд байж болох уу? гэсэн асуултууд гарч ирж байна. Иймэрхүү үндсэн асуудалд Японы тал хариуцлагатай хариултыг өгөх ёстой юм гэжээ.