Хятад Японы бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнууд хоорондын яриа хэлцэл болов
2021-12-22 10:15:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Японы иргэдийн харилцааны чухал индэр болсны хувьд, 21-ний өдөр Хятад, Японы бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнуудын долоо дахь удаагийн яриа хэлэлцээг видео хэлбэрээр хийж, хоёр орны аж үйлдвэр худалдааны салбарын удирдагчид, төрийн өндөр албан тушаалтан болон 40 гаруй нэрт эрдэмтэн нар Хятад Японы эдийн засгийн үйл ажиллагаанд үзүүлсэн цар тахлын нөлөөлөл, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Хоёр талын төлөөлөгчид санал нэгтэй үзэхдээ: "халдвар тахлын дараах үеийн" хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хоёр орны харилцааны хөгжилд шинэ эрч хүч тасралтгүй сэлбэх ёстой гэжээ.

Тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 11-р сар хүртэл, Хятад Японы худалдааны нийт хэмжээ 339.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.9%-иар өсөж, жилийн туршид дээд амжилт тогтоох төлөвтэй байна. 10-р сарын байдлаар, Японоос Хятадад хөрөнгө оруулан байгуулсан аж ахуйн нэгжийн тоо 54 мянганд хүрч, 121 тэрбум 900 сая ам.долларын бодит зарцуулалт хийж, ашигласан гадаад хөрөнгийн нийт хэмжээгээрээ нэгдүгээрт орсон байна. 21-ний өдөр болсон Хятад, Японы бизнес эрхлэгчид болон хуучин өндөр албан тушаалтнуудын долоо дахь удаагийн яриа хэлэлцээний үеэр, Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн захирал Зэн Пэй Яннь хэлсэн үгэндээ: хэдийгээр цар тахлын дайралтад өртсөн хэдий ч хоёр орны эдийн засаг, худалдааны солилцоо эерэг сайн байдлаа хэвээр хадгалж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны уян хатан чанар болон идэвхтэй чанарыг харуулж, бас дэлхийн эдийн засгийг сэргээхэд тэргүүлэх чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад, Япон хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нэн өргөн цар хүрээг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтын дараа, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төв болон Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо хамтарсан мэдэгдэл нийтлэв. Ирэх 50 жилд Хятад Япон хоёр орон шинэ эриний шаардлагад нийцсэн, бүтээлч, тогтвортой харилцааг бий болгоход хамтын хувь нэмэр оруулах талаар хоёр тал уриалсан байна.