"Америкийн ардчиллын хязгаарлалт ба сул талууд" судалгааны тайланг нийтлэв
2021-12-23 11:32:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг 23-ны өдөр "Америкийн ардчиллын хязгаарлалт ба сул тал" гэсэн судалгааны тайлан нийтэлжээ. Уг тайланд харуулснаар, АНУ-ын сонгуулиар төв болгосон санал өгөх ардчилал нь жинхэнэ ардчилсан улс төрийг дэмжих боломжгүй бөгөөд энэ нь орчин үеийн ардчилсан улс төрийн хувьд оновчтой шийдэл биш ажээ.

Тайлан нь Америкийн ардчиллын "өөртөө хэт итгэх төөрөгдөл", Америкийн ардчиллын түүхэн хязгаарлалт, Америкийн ардчиллын бодит сул тал болон дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэв. Тайланд Америкийн ардчиллын улс төрийн шинж чанар, түүхэн хязгаарлалт, бодит сул тал зэргийг системтэй өгүүлж, АНУ урт хугацааны туршид өнгөт арьстнуудын ардчилсан оролцооны эрхийг хасч, индианчуудыг бүхэлд нь хөөж, гадуурхаж, уусгаж, эмэгтэйчүүд улс төрийн эрх мэдэлд тэгш оролцохыг удаан хугацаагаар хязгаарласныг илчилж, Америкийн ардчилал нь туйлшрал, давхар стандартчилал, мөнгөжүүлэлт, хэлбэрдэх зэрэг бодит сул талуудтай болохыг нотолсон байна.

Тайланд тэмдэглэхдээ: Америкийн ардчилал үнэмшүүлэх чадвар болон сэтгэл татам байдлаа аажмаар алдаж байна. Америкийн ардчилал нь ардчиллын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөөлж чадахгүй гэдгийг улам олон улс орон болон нэн олон хүмүүс гүн гүнзгий ухаарсан байна. Бүх улс орны ард түмэн тусгаар тогтнолынхоо үндсэн дээр өөрийн улс орныхоо онцлогтой ардчилсан хөгжлийн замаар замнаж, хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн олон талт байдлыг баяжуулахад өөрийн мэргэн ухаан болон хүчин чадлаа дайчлах ёстой гэжээ.