ДЭМБ шинэ үеийн вакциныг судалж байна
2021-12-23 15:25:16
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 22-нд хэлэхдээ, дэлхий нийтээрээ вакцины өнөөгийн нөөцөөрөө цар тахалтай тэмцэж, олон тал оролцсон "нэгдмэл туршилт"-аар шинэ үеийн вакциныг судалж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "нэгдмэл туршилт" нь ДЭБМ, Колумби, Мали болон Филиппиний эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж, Ковид-19 халдварын эсрэг олон төрлийн вакциныг судалж, ашиглаж болох вакцины төрлийг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, энэхүү туршилт нь халдварын шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй хоёр дахь үеийн вакциныг судалж, вакцины хамгаалалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой байна. Туршилтаар мөн тариа хийхгүй вакцинд ч үнэлгээ хийх юм байна.

Н.Пүрэвжав