“Интел” компани уучлалт хүссэнд холбогдуулж байр сууриа илэрхийлэв
2021-12-23 20:51:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 23-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр "Интел" компани Шиньжянтай холбоотой буруу ташаа үг хэлснийхээ төлөө уучлалт гуйсан мэдэгдэл нийтэлсэнд холбогдуулж сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хятад улс уг мэдэгдлийг анхааралдаа авч, холбогдох компаниуд бодит байдлыг хүндэтгэн, зөв бурууг ялгаж салгаж чадна гэдэгт найдаж байна гэжээ.   

Жао Лижянь хэлэхдээ: Шиньжянд албадан хөдөлмөрлүүлж байгаа тухай мэдээ мэдээлэл бол Хятадын эсрэг Америкийн зарим хүмүүсийн санаатай зохиосон худал зүйл бөгөөд Хятад улсыг гутаан доромжилж, Шиньжяны тогтвортой байдлыг алдагдуулж, Хятадын хөгжлийг хазаарлах зорилготой гэдгийг бид олон удаа онцолсон юм. Шиньжяны иргэд түмэн хөдөлмөрч, зоригтой, Шиньжяны бүтээгдэхүүн нь чансаатай болохоор зарим нэг компани, аж ахуй нэгж хэрэглэхээс татгалзвал өөрсдөө л хохирох явдал юм гэжээ.