Афганистанд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг уриалав
2021-12-23 19:00:29
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 23-ны үдээс хойш сурвалжлагч Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяньд хандаж, 12-р сарын 22-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай шийдвэрийг санал нэгтэй баталсан байна, Хятадын тал холбогдох байдлыг танилцуулна уу гэжээ.

Жао Лижянь танилцуулахдаа: Өчигдөр Аюулгүйн зөвлөл Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай 2615-р тоот шийдвэрийг санал нэгтэй баталсан байна. БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Жан Жүнь Хятадын талын холбогдох байр суурийг илэрхийлсэн юм. Афганистаны найрсаг хөрш, чин үнэнч андын хувьд тус орны хүмүүнлэгийн нөхцөл байдлыг Хятадын тал маш анхаарч, эдийн засаг, иргэдийн амьжиргааны хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэхэд нь олон арга хэлбэрээр тусалсан бөгөөд НҮБ илүү их зохицуулах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, Афганистанд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг олон улсын түншүүдэд уриалж байна. Энэ оны 8-р сард Афганистаны нөхцөл байдалд үндсэн чанартай өөрчлөлт гарснаас хойш 39 сая Афганистан иргэн хүмүүнлэгийн хямралд өртсөн юм. АНУ, НАТО Афганистаны одоогийн нөхцөл байдалд хариуцлага хүлээж, хийсэн үйлдлээсээ сайтар сургамж авч, Афганистаны хилийн чанад дахь царцаагдсан хөрөнгийг нэн даруй чөлөөлж, Афганистан эдийн засаг болон хөгжлөө сэргээхэд нь тусалж, Афганистаны ард түмэнд тулгарсан хүндрэл бэрхшээлийг намжаах ёстой гэжээ.