Өвлийн олимпод ирэгсэд наанадаж 14 хоногийн өмнө бүрэн вакцинжуулалтаа хийсэн байх хэрэгтэй
2021-12-23 15:03:06
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 23-ны өглөө Хятадын Төрийн Зөвлөл хэвлэлийн бага хурал хийж, "2022 оны Бээжингийн өвлийн олимп болон паралимпийн наадмын үеэр тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага"-ын хоёр дахь хэвлэлийн холбогдох агуулгыг танилцуулав. Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Хан Зирун танилцуулахдаа, Олимпийн бүх ажилтнууд Хятадад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө вакцинжуулалтын бүх үйл явцыг дуусгасан байх шаардлагатай, ингэвэл сая тэд төвлөрсөн тусгаарлалтаас чөлөөлөгдөж, хаалттай удирдлагад нэвтрэх боломжтой болно. Дэлхийн тахал өвчний өнөөгийн нөхцөл байдал ээдрээтэй байгааг харгалзан, Өвлийн олимпод оролцох бүх ажилтнууд КОВИД-19-ийн эсрэг нэмэлт вакцин хийлгэхийг бид онцгойлон зөвлөж байна гэжээ.

БНХАУ-д хаалттай горимоор ирж буй олимпийн ажилтнууд болон гадаадын талуудад шууд үйлчилдэг дотоодын ажилтнууд өдөр бүр эрүүл мэндийн хяналт болон нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай, тэд зөвхөн өвлийн олимпод зориулсан тусгай тээврийн хэрэгслээр зориулалтын газар руу зорчиж болно, хаалтаас гадуур хүмүүстэй харилцах, нийгэмтэй харилцахыг хориглох юм байна.

Олимпод оролцох ажилтнууд Хятадад ирэх хугацаандаа амьсгалын хавхлагагүй N95/KN95/FFP2 амны хаалт эсвэл ижил стандартын эмнэлгийн хамгаалалтын амьсгалын аппарат өмсөх ёстой. Гараа ойр ойрхон угааж, ойр ойрхон халдваргүйжүүлж, боломжтой бол угаадаггүй гар ариутгагч хэрэглэх ёстой. Тамирчдад алга ташин хөгжөөн дэмжихийг зөвлөж байна, харин маскаа тайлан дуу дуулж, хашгирч болохгүй. Олон нийтийн эд зүйлсийг аль болох хэрэглэхгүй байх, эсвэл хэрэглэхийн өмнө халдваргүйжүүлэхийг зөвлөж байна. Өрөөн доторх агаарын эргэлтийг хангахын тулд өрөөг тогтмол агааржуулах юм байна.