“Шиньжяны хүний эрх” гэгчээр шалтаг болгон Хятад улсыг хазаарлахыг оролдох нь ямар ч утгагүй
2021-12-23 19:22:21
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны хүний эрхийн асуудал гэгчээр шалтаг болгож дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу Хятадын дөрвөн албан тушаалтанд хууль бус хориг арга хэмжээ авснаа Америк зарласан бол үүний эсрэг Хятад улс саяхан “Гадаадын хоригийн эсрэг хууль”-ийнхаа дагуу хариу арга хэмжээ авч, Америкийнн Олон улсын шашны эрх чөлөөний комиссын дарга Надин Маенза, дэд дарга Нури Туркел, комиссар Анурима Бхаргава, комиссар Карл Жеймс Карр нарт нэн даруй хориг тавихаа мэдэгджээ.

Энэ бол Хятад улс үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаалахын төлөө төдийгүй, мөн бусад орны дотоод хэрэгт үл оролцох, бүрэн эрхт эрх тэгш байдлын зарчмыг хамгаалж, ноёрхогч үзэл, хүчирхэг улс төрийн эсрэг тодорхой байр сууриа илэрхийлж буй хэрэг юм.

Америкаас Хятадын холбогдох ажилтнуудад тавьсан хориг арга хэмжээ нь зөвхөн худал хуурмаг мэдээлэлд үндэслэсэн бөгөөд ямар ч бодит иш баримтгүй юм. Нэлээд удаан хугацааны турш Хятад улс Шиньжяны терроризмын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг олон удаа тайлбарлаж, Шиньжяны хөгжил цэцэглэлт, хөгжлийн бодит үнэнийг танилцуулж байсан ч Америкийн улс төрчид дүлий сохор дүр эсгэж, улс төрийн явуулга дээр үндэслэн "жүжигчид" хөлслөн худал мэдээлэл цацсаар ирсэн юм. Мөн хүний эрхээр халхавч хийж, Шиньжяны хөгжил дэвшлийг хязгаарлаж, Хятадад хяналт тавихын тулд удаа дараа оролдлого хийж ирсний эчнээ далт хорон санааг нь олон улсын хамтын нийгэмлэг аль эрт үзэж гарсан байдаг.

АНУ-ын тэдгээр хүний эрхийн хөлсний бичээч хэрхэн цуурхал тараасан ч үнэнийг халхлан дарагдуулж чадахгүй. Шиньжянд Лалын шашинтнууд сүм хийд болон гэртээ шашны үйл ажиллагаа хэвийн явуулах нь хуулиар хамгаалагдсан байдаг. Шиньжянд очсон олон хүмүүс тэндэх шашны дурсгалт газруудын нөхцөл байдал сүүлийн жилүүдэд сайжирч байгааг харж, сүм хийдүүд ерөнхийдөө ус, цахилгаан, харилцаа холбоо, эмнэлгийн үйлчилгээ, цахим дэлгэц, агааржуулагч зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсаныг бүгд л анзаарсан юм.

Шиньжянтай холбоотой асуудлаар Хятад улсын байр суурь ямагт тууштай байсаар ирсэн бөгөөд гаднын ямар нэгэн хүчин хөндлөнгөөс оролцохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Түүнчлэн "Хятадыг хазаарлахын тулд Шиньжяныг ашиглах" схем бүтэлгүйтэх нь дамжиггүй. Америк Хятадын албан тушаалтанд тавьсан хоригоо аль болох хурдан цуцалж, Шиньжян болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох ёстой. Хэрэв Америк мужуудалсаар байх юм бол Хятад улс нөхцөл байдлын дагуу цаашид улам хатуу хариу үйлдэл үзүүлэх болно.  Хууль ёсны эрх ашгаа хамгаалах Хятад улсын шийдвэр зоригийг тэнсэх хэрэггүй юм.