Ван И Исландын Гадаад хэргийн сайдтай видео уулзалт хийв
2021-12-23 09:58:04
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 22-нд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Исландын Гадаад хэргийн сайд Гилфадоттиртэй видео уулзалт хийв. 

Ван И хэлэхдээ, Исланд Хятад хоёр бие биенээсээ хол зайтай, улс орны нөхцөл байдал өөр боловч 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талт харилцаа эрүүл, тогтвортой хөгжсөөр ирэв. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, ашигтай туршлагыг хөгжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг улам боловсронгуй, илүү уян хатан, урьдчилан таамаглах боломжтой болгож, хоёр ард түмэнд илүү бодит үр өгөөжийг авчрах ёстой гэжээ.

Гилфадоттир хэлэхдээ, Исланд бол баруун Европт Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрсөн анхны орон бөгөөд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Европын анхны орон юм, үүгээр бид бахархаж байна. Исланд Бээжингийн өвлийн олимпод идэвхтэй оролцох болно. Хятадын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилгыг Исланд өндрөөр үнэлж, дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.

Усны бүтээгдэхүүн болон байгаль орчны хамтын ажиллагааны санамж бичигт аль болох хурдан гарын үсэг зурж, газрын гүний дулааны ажлын хэсгийн механизмаар дамжуулан хоёр орны газрын гүний дулааны хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр хоёр тал тохиролцов.