“Хүний эрхийн хамгаалагч”-ийн үнэн мөн нь илэрч байна
2021-12-23 19:25:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 23-нд хэлэхдээ, анагаах, эрүүл мэндийн мэргэжил технологи хамгийн их хөгжсөн бөгөөд эмчилгээний нөөцөөр хамгийн элбэг орны нэг болсон Америк цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд орон болж, дотоодод нь хүмүүнлэгийн ноцтой гамшиг үүсээд байна гэжээ.

Сүүлийн өдөр, Хятадын Хуажүнгийн Технологийн Их Сургуулийн Хүний эрхийн хууль эрх зүйн судалгааны хүрээлэн “Америк маягийн тахлын эсрэг тэмцлээс улбаатай хүний эрхийн гамшиг” хэмээх тайланг нийтэлж, КОВИД-19 цар тахлын эсрэг Америкийн засгийн газар иргэд түмнийхээ амь нас болон эрүүл мэндийн аюулгүй байдлыг тэргүүлэх байранд тавьж ажиллаж чадаагүй бөгөөд цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааны саад тушаа болж, улмаар хүмүүнлэгийн ноцтой гамшиг үүсгэсэн. Цар тахлын эсрэг Америкийн маягийн тэмцэл ялагдалд хүрч байгаагийн хамгийн үндсэн шалтгаан бол даруй тус орны тогтолцооны дутагдал, үнэт зүйлсийн эмх замбараагүй байдал болон хүний эрхийг омтгойдсон зэрэг болно хэмээн тэмдэглэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, 12-р сарын 22-ны өдрийн байдлаар Америкт КОВИД-19-ийн халдварын улмаас нас барсан хүний тоо 810 мянгыг давж, 51 сая гаруй хүн халдвар аваад байгаа нь дэлхийн нийт тооны 15% болон 19%-г эзэлж байна. Тус орны өмнөх засгийн газар тахлын нөхцөл, эрсдэл зэргийг зориуд дарж, худал хуурмаг мэдээлэл тараан иргэдээ төөрөгдүүлж, тахлын эсрэг тэмцлийн хамгийн сайн боломжит цаг мөчийг үрэн таран хийсэн юм. Түүнчлэн хоёр намын хооронд, холбооны засгийн газар болон муж улсуудын захиргаа хооронд цар тахлын эсрэг зөрчил маргаан нь их олон хүмүүсийг амь нас, эрүүл мэндээр нь хохироосон байна. Америкийн өмнөх засгийн газар цар тахлын эсрэг муу тэмцсэн хариуцлагаа бусдад түлхэхийг оролдсоны улмаас тус орны дотоод дахь үндсэрхэг үзэл, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах нь огцом нэмэгдэж, 2020 онд л гэхэд Ази гарал, Ази царайтай хүмүүст чиглэсэн үзэн ядалтын гэмт хэргийн тоо 76%-иар нэмэгдсэн байна гэжээ.