БНХАУ Ковид-19-ийн цар тахлыг хэрхэн даван туулсан бэ?
2021-12-23 13:50:04
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ Ковид-19-ийн цар тахлыг хэрхэн даван туулсан бэ?

           Имрон Росуади Хамид

 Индонезийн Раден Рахмат Исламын их сургуулийн захирал Имрон Росуади Хамид нь тус улсынхаа алдартай олон улсын асуудлаарх мэргэжилтэн, Исламын шашны эрдэмтэн юм.  Түүний саяхан туурвисан “БНХАУ Ковид-19-ийн цар тахлыг хэрхэн даван туулсан бэ?”бүтээлийг бүрэн эхээр нь хүргэе:

 

2020 онд АНУ-ын “ Гадаад харилцааны үйл явдал” буюу “Foreign Affairs” сэтгүүл АНУ-ын улс төрч Францис Фуку-Ямагийн “Цар тахал ба улс төрийн дэглэм” бүтээлийг нийтэлжээ. “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” зэрэг ном бүтээлтэй Францис Фуку-Яма Европ Америк зэрэг улс орнуудын засгийн газар Ковид-19-ийн цар тахлын эсрэг ажилласан байдлыг харьцуулан дүгнэхдээ, дэлхийн хүч дорно дахинд шилжиж байна, Ази цар тахлыг үр дүнтэй хяналтдаа авч чадлаа гэжээ. Стэнфордын их сургуулийн олон улсын улс төрийн мэргэжилтний хувьд тэрээр хэлэхдээ, Хятад улс цар тахлыг хамгаас түрүүнд хяналтдаа авсан бөгөөд эдийн засгаа хурдацтай сэргээж байна гэжээ.

12-р сарын 6-нд гаргасан статистик тоо баримтад харуулснаар, Ковид-19-ийн цар тахал дэгдсэний дараа Хятадын эх газарт 100 мянга хүрэхгүй хүн халдвар авснаас нас барсан тохиолдол 4700 орчим байжээ. Нийт Хятадын 1 тэрбум 110 сая хүн буюу 79.2%-ийн хүн амыг вакцинд бүрэн хамруулжээ. АНУ-ын хүн ам нь Хятад улсын 25 хувьд ч хүрэхгүй атлаа Ковид-19-ийн халдвар авснаар 49 сая тохиолдол батлагдан, 787 мянган хүн нас баржээ. Америкийн вакцинжуулалт нийт хүн амынхаа 59.7%-г эзэлсэн бол Япон 77.5%, Итали 74.1%, Их Британи 69.1%, Герман 68.9%, Бразил 64.2%, Тайланд 59.8% байжээ.

Францис Фуку-Яма хэлэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах улс орнуудын ололт амжилт гол нь гурван хүчин зүйлээс шалтгаалжээ, тухайлбал: Улс орны чадвар, нийгмийн итгэл болон удирдах хүч байдаг. Энэ нь мөн ч үр дүнтэй зохион байгуулж уриалан дайчлах чадвар, засгийн газраа дэмжин ажиллах ард түмэн болон засгийн газрын хүчтэй удирдах чадвараар цар тахлын асуудлыг сайтар шийдвэрлэх явдал юм. Эсрэгээр зохион байгуулах чадвар сул дорой, иргэдийн санаа нийлэхгүй дээрээс нь удирдах чадвар дутмаг юм бол цар тахлын тархалт улам гаарахад хүрэх юм.

 Хурдацтай нэгдмэл хариу арга хэмжээ

 2019 оны 12-р сарын сүүлчээр Ковид-19-ийг илрүүлснээс 2020 оны 1-р сарын 23-нд Үхань хотод хөл хорионы дэглэм тогтоосон зэргийн хариу арга хэмжээг Хятад улс хурдацтай нэгдмэл байдалд авч хэрэгжүүлсэн юм. Үүнээс онцлон дурдахад Үханьд Хүө Шэнь Шань эмнэлгийг барьж, Ковид-19-ийн халдвар авсан хүмүүсийг эмчлэн, хорт вирус бусад хүмүүст халдварлахаас сэргийлжээ. Хүө Шэнь Шань эмнэлгийн барилга байгуулалтын талбай нь 33.9 мянган квадрат метр бөгөөд нийт 1000 гаруй ортой,  3G、4G、5G сүлжээний цогцолбортой юм. Тус эмнэлгийг аравхан хоногт барьж дуусгасан бөгөөд барилга байгуулалтад BIM технологийг ашиглан, 7500 ажилтан ээлж халаагаар 24 цаг зогсолтгүй ажиллажээ. Эмнэлгийг ашиглалтад оруулахаас өмнө Хятадын нутаг нутгийн сайн дурын 10 мянга гаруй ажилтан хичээн ажиллаж, эмчилгээний тоног төхөөрөмж зэргийг байршуулан угсарчээ. 2020 оны 3-р сарын үед Хятад улс Ковид-19-ийн цар тахлын тархалтыг үр дүнтэй таслан зогсоож, шинээр батлагдсан тохиолдол илд буурсан юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн Хятадын засгийн газрын уриалан дайчлах бодлогуудыг би энэ насандаа олж харж байгаагүй гэж байлаа.

Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа

2021 оны зунаар зохион байгуулсан дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалтад Хятад улсын дарга Ши Жинтпин, цар тахлын эсрэг олон улс эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах ёстой хэмээн онцолсон бөгөөд улс төрийн зорилготой оролдлого, вируст шошиг зүүлгэх, вирусийн эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлэх аргаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй, харин дэлхийн ард түмний эрүүл мэндийн нэгдмэл цогцыг байгуулах хүчин чармайлтад саад тотгор болох бөгөөд харилцан хариуцлагаа түлхэх нь аюулт вирусээс ард түмнийг аврах хүчин чармайлтыг сааруулах болно. Хятад улс бусад орон цар тахлын эсрэг тэмцэлд шаардлагатай эмчилгээний төхөөрөмж, вакцин хангана гэсэн юм.

Шинэ сорилт

Ковид-19-ийн шинэ хувилбарууд дэлхий нийтэд тархаж, одоохондоо халдвараас урьдчилан сэргийлж хянах бүрэн амжилтад хүрч чадаагүй, өдөр болгон хэдэн зуун мянган халдварын тохиолдол нэмж бүртгэгдэж байгаа юм. 12-р сарын 6-ны байдлаар, ДЭМБ-ын гаргасан статистик тоо баримтад тэмдэглэхдээ, Ковид-19-ийн халдвар авснаар батлагдсан тохиолдол дэлхийд 265 сая гаруй байгаа бөгөөд нас барсан тохиолдол 5 сая 240 мянгыг давжээ. Дэлхийн хэмжээнд 7 тэрбум 860 сая тун вакцин хийлгэсэн бөгөөд Индонезийн хийлгэсэн 168 сая тун вакцинаас 53 сая тун нь Хятадын Кэшин юм. Кэшин нь Индонезийн ашигласан анхны вакцин бөгөөд Индонез өдгөө вакцинжуулалтаар дэлхийд 6-рт орж байна. Эхний тавд Хятад, Энэтхэг, Америк, Бразил, Япон жагсаж байна. Дэлхий нийтээрээ эв санаагаа нэгтгэн Ковид-19-ийн хувилбаруудын эсрэг хамтран зүтгэх хэрэгтэй. Дэлхий нийтийн тэмцлийн үр дүнг хоосон болгохгүйн тулд бүгдээрээ хамтран ажиллах бол цорын ганц сонголт болж байна.