Шямэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна
2021-12-23 20:59:39
Share
Share this with Close
youtube WeChat

Шямэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд, Шямэнь "дэлхийг манлайлж, амжилт гаргахын тулд шаргуу тэмцэх" зорилгоор, өөрчлөлт шинэчлэлт хийж, өргөн хүрээнд ахиц гарган, арлын жижигхэн хотыг "өндөр чансаатай, инновацийн шинэлэг хот” болгон хөгжүүлсэн байна. 

Саяхан Шямэнь хотын 6 дүүрэгт нийт 68 тэрбум 700 сая юанийн хөрөнгө оруулалттай 40 томоохон төслийн барилга байгуулалтыг эхлүүлсэн бол нийт 130 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалттай 40 томоохон төсөлд зэрэг гарын үсэг зурсан нь Шямэний эдийн засгийн онцгой бүсийн шинэ гараа болж, орчин үеийн аж үйлдвэрүүдийн шинэ тогтолцоог бий болгох ажлыг түргэтгэн, бүх талаар өндөр чансаатай хөгжлийг ахиулахад илүү их эрч хүч сэлбэсэн байна.

Сүүлийн 40 жилд, Шямэний эдийн засгийн онцгой бүсийн цар хүрээ нь 2.5 квадрат километр байснаа нийт бүс нь 1700.61 квадрат километр болон өргөжиж, "нэг арал, нэг бүс, олон төв" хэв маягийг бүрдүүлж, бүс нутгийн ДНБ-ний нийт хэмжээ 862 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг 563 дахин, төсвийн нийт орлого 692 дахин, хот суурины барилга байгууламжийг өргөтгөсөн хэмжээ 18 дахин нэмэгдэж, хүн нэгбүрд ногдох ДНБ 20 мянган ам.доллароос давж, олон улсын хөгжсөн орнуудын эдийн засгийн цогцын жишигт хүрч, асар их өөрчлөлтийг бий болгожээ. Шямэний Хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн дарга Сун Жяньхуй ингэж ярьлаа.

"40 жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Шямэнь "арлын хэлбэртэй" хотоос "булангийн хэлбэртэй" хот болон хөгжих түүхэн явцыг өнгөрүүлж, эдийн засгийн нийт хэмжээ байнга өсөн, хотын шинэчлэлтийн эрч хүч тасралтгүй нэмэгдэж, хүмүүсийн аз жаргалтай байх сэтгэлгээ улмаар дээшилж ирсэн."

Эхлээд туршиж үзэх бол Шямэний эдийн засгийн онцгой бүсийн хамгийн чухал арга барил байсан юм. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд, эндээс “улсын олон анхных” мэндэлсэн. Гадаадын зээлийг ашиглан, нисэх буудал, боомт, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, Хятадын анхны хувьцаа эзэмшсэн орон нутгийн агаарын тээврийн компани, дотоод гадаад хамтран хөрөнгө нийлүүлэн байгуулсан анхны банк... гээд олон тооны "Шямэний туршлага", " Шямэний хэв загвар" нь инновацийг хошуучилж,  "Гадаадад нээлттэй байх үүд хаалга”-аа улам тэлж, БРИКС-ийн орнуудын аж үйлдвэрийн хувьсгалын шинэ түншлэлийн харилцааны инновацийн баазын бүтээн байгуулалт хурдтай хийгдсэн байна. Шиамэнь хотын БРИКС-ийн инновацийн баазын бүтээн байгуулалт хариуцсан багийн Тамгын газрын гүйцэтгэх дэд захирал Хуан Фэн ингэж хэлсэн юм. 

"БРИКС-ийн орнуудтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтын солилцоо улам бүр эрчимжсээр байна. Сүүлийн нэг жил орчмын хугацаанд, импорт, экспортын нийт хэмжээ 60 тэрбум юаниас давж, хил дамнасан юанийн төлбөр тооцоо 50 гаруй хувиар нэмэгдэж, чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 70% нэмэгдсэн юм.”

2020 оны эцэс хүртэлх байдлаар, Шямэнь үндэсний зэрэглэлийн дээд технологийн 2282 аж ахуйн нэгж байгуулж, академичийн судалгааны цэг 13 болжээ. Хавтгай дэлгэц, компьютер, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэрэг 9 аж үйлдвэрлэлийн гинжинийн хэлхээг бүрдүүлсэн байна. Мөн 160 гаруй агаарын шугам ажиллуулж, 52 улс орон, 142 боомтод нэвтэрсэн. Чөлөөт худалдааны туршилтын бүсэд нийт 472 шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээс 30 төрөл нь улсын хэмжээнд түгээмэлжээд байна. Шямэний бамбар дэвшилтэд технологийн бүсийн намын ажлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жуан Рунлян:

"Инноваци бол онцгой мэргэшсэн аж ахуйн нэгжүүдийн хамгийн өвөрмөц ген юм. Бид тогтолцооны инноваци, оновчтой бодлогоор дамжуулан энэхүү "онцгой мэргэшсэн" аж ахуйн нэгжүүдийн хурдтай өсөлтөд дээд түвшин бүхий үйлдвэрлэлийн экологийг бий болгож байна, ингэснээр тэд  Шямэний эдийн засгийн өндөр чансаатай хөгжлийг дэмжих шинэ хүчин болж чадна." 

Шямэнь эдийн засгаа үргэлжлэн хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, тэтгэвэр, эм эмнэлэг, орон сууц зэрэг иргэдийн амьжиргааг хангахад илүү анхаарч, төсвийн зардлынхаа 70 гаруй хувийг ард иргэдийн амьжиргааны салбарт зарцуулж, олон нийтийн үйлчилгээний түвшинг үндэсний тэргүүн эгнээнд тавьсаар ирсэн юм. Түүнчлэн өндөр чанар чансаатай, онцгой бүсийн дүр төрхийг бий болгон, иргэдийн ашиг тусын мэдрэмж, аз жаргалтай байдлыг нэмэгдүүлсээр байна. \Ренчинсоо\