Нөгөө “хүний эрх”, “шударга ёс” чинь энэ юм уу?
2021-12-23 22:30:02
Share
Share this with Close
youtube WeChat

Эрэн сурвалжлах сурвалжлагч Азмат Кханы бичсэн мэдээллийг саяхан “Нью Йорк таймс” сонинд нийтэлсэн бол энэхүү урт мэдээлэл нь дайны явцад Америкийн арми олон тооны жирийн иргэдийг алж хөнөөсөн нууцыг илчилж, Америкийн тал “агаарын довтолгооны үеэр амь үрэгдэгсдийн тоог зориуд нуун дарагдуулсны зэрэгцээ агаарын довтолгоог өргөн хүрээнд хэрэглэхийг хуульчилсан систем”-ийг харгис хэрцгийгээр бүтээснийг дурджээ.

Эл мэдээлэл хоёр хэсгээр бүрджээ. Эхний хэсэг нь “Пентагоны нууц архив Америкийн армийн агаарын довтолгооны ялагдсан загварыг илчилсэн нь” гарчигтай, хоёр дахь хэсэг нь “Америкийн армийн агаарын довтолгооноос болж хохирсон хүмүүс” гарчигтай. Статистик бүртгэлээс үзэхэд, Ирак, Афганистан, Сири, Йемен гээд сүүлийн 20 жил Америкийн армийн 90 мянга гаруй удаагийн агаарын довтолгоонд наанадаж 48 мянган жирийн иргэн амиа алджээ. Америкийн арми бууны амсраа “хадландаа байгаа тариачид, гудамжинд тоглож буй хүүхэд, дайнаас зугтаж яваа гэр бүл, байшинд хоргодсон тосгоны иргэд” рүү чиглүүлсэн нь өөрийнхний ярьдаг агаарын довтолгоо олон тооны энгийн иргэдийн амь насыг хохироохгүй гэх хуурамч яриаг нь бүрмөсөн няцаажээ.

Гэтэл одоо болтол Цагаан ордон энэ талаар ямар ч тусгал гаргаагүй. Америкийн армийн Төв командлалын газрын хэвлэлийн төлөөлөгч Билл Урбан, “дэлхийн хамгийн тэргүүний технологитой байлаа гээд эндэл гарахыг бүрэн үгүйсгэж чадахгүй, бид эдгээр алдаа буруугийн дундаас сургамж авахыг зорьж байна” хэмээн хөнгөн хуумгай хэлэв.

Америкийн армийн бууны амсарт хэчнээн жирийн иргэн амиа алдаж, хэчнээн гэр бүл сарнин замхарч, хэчнээн эмгэнэлтэй явдал Ойрх Дорнодод давтагдав!Гэтэл Америкийн арми “нэгэн үзүүрт сэтгэлээр буруугаа баллах”-ыг оролдож байгаа нь тус орны засгийн газрын ам нээвэл ярьдаг "хүний эрх" мөн юм уу?

Хүмүүсийн уур хилэнг бүр илүү хүргэж байгаа нь Америкийн арми гэмт ажиллагаа үйлдсэнийхээ дараа буруу хүлээхгүй, нөхөн төлөхгүй, хариуцлага нэхэмжлэхгүй нь хэвийн үзэгдэл болов. Хэдхэн хоногийн өмнө Пентагоы хийсэн мэдэгдлээс харахад өнгөрсөн 8-р сард Афганистаны Кабулд агаарын дайралт хийсэн хэргийн улмаас Америкийн нэг ч цэрэг шийтгэл хүлээгээгүй. Энэхүү дайралтад 7 хүүхдийг багтаасан 10 жирийн иргэн амиа алдсхныг олон улсын хамтын нийгэмлэг үүнийг хатуу шүүмжилсэн байдаг. Үүнтэй маш тод харьцуулал болсон нэгэн явдал бол энэ оны эхээр Америкийн нисэх төхөөрөмж Афганистаны жирийн иргэдийг дураар алан хөнөөж буйг харсан Америкийн армийн тагнуулын ажилтан асан нэгэн сурвалжлагчид холбогдох мэдээллийг илчилснээсээ болж 45 сар хоригдох ял авав. Жирийн иргэдийн аминд хүрсэн нь ялгүй, харин үнэн мөнийг илчилсэн нь ялтай болов. Энэ нь Америкийн сурталчилдаг “шударга ёс” юм уу?

Америкийн арми өч төчнөөн муу үйлдлийг Вашингтоны эрх баригчид хамгийн сайн мэдэж л таарна. Иймд ноднингийн 9-р сард Олон улсын эрүүгийн шүүх үүнийг нь шалгана гэхэд тухайн үеийн тус орны ерөнхийлөгч илээр татгалзаж,Олон улсын эрүүгийн шүүхийн хоёр өндөр албан тушаалтанд хориг тавьсан юм.

АНУ зарим бүс нутагт “өөрийн ардчиллаа” дэлгэрүүлэхийг зэхсэн нь тухайн нутагт хөгжил дэвшил бус, харин хүмүүнлэгийн хямралыг бий болгосон. АНУ бол Ойрх Дорнодын бүс нутагт “цусны өр”-тэй бөгөөд хүний эрхийн талаар ярих ямар ч эрхгүй юм. Өөрийн гэм буруугаа хөнгөн хуумгай бичиж, хариуцлагагүй ханддаг атлаа хүний эрхээр халхавч хийж бусдын хэрэгт хуруу хоншоор дүрсээр байгаа нь “Америк маягийн хүн эрх” ямар их хуурамч, хоёр нүүртэй гэдгийг бүрэн илчилж байна. \Уртнасан.\